Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Крейг Кастаньяг хүлээн авч уулзлаа
2019.10.04

Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Крейг Кастаньяг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Болд Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Крейг Кастаньяг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн нь 1983 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1992 оноос Монгол Улстай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ирсэн.

Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулж, нээлттэй сонгууль, ардчилсан засаглал болон эрхзүйт ёс хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт эрх чөлөө, ардчиллыг хөгжүүлэх зорилготой байгууллага юм.