Хөнгөн атлетикийн холбооны ээлжит Их хурал амжилттай зохион багуулагдлаа
Олон улсын Хөнгөн атлетикийн холбооны ээлжит Их хурал амжилттай зохион багуулагдаж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн Л.Болд Их хуралд оролцох үеэрээ Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Себастьян Кое, дэд Ерөнхийлөгч, олимпийн аварга Сергей Бубка, Азийн Хөнгөн Атлетикийн холбооны Ерөнхийлөгч Жуман Аль Хамад, Японы хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Хироши Ёкокава, Ази тивийн хөнгөн атлетикийн холбооны дэд Ерөнхийлөгч Нан Вонг, БНСУ-ын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Хүвон Бэи нартай уулзаж санал солилцсон байна.
Мөн Налайх дүүрэгт хөнгөн атлетикийн гүйлтийн тартан зам, талбайг олон улсын стандартын дагуу барьж, байгуулж өгсөн Мондо компанийн борлуулалт хариуцсан Гүйцэтгэх захирал Андреа Валауритай хурлын үеэр таарч, санал солилцсон байна.
Тэрээр Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо нь нэрээ Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (World Athletics) хэмээн сольсон билээ.