Х.Баттулгын мэдээллээр үүсгэсэн хэргийг хаажээ
2012.04.09

Х.Баттулгын мэдээллээр үүсгэсэн хэргийг хаажээ

УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр бүхий улстөрчдийг авлига авсан байж магадгүй гэж үзэж байгаа талаараа Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, холбогдох материалуудыг шалгуулахаар өгөөд байсан юм.Түүний дээрх хүсэлтэд Авлигатай тэмцэх газраас баасан гаригт хариу ирүүлж, нэр бүхий улстөрчдөд үүсгээд байсан эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас хаасан болохыг мэдэгджээ.Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажлыг эхлүүлж, нөхцөл байдлыг тодруулахад Х.Баттулгын мэдээлэлд дурдагдсан зарим зүйл тогтоогдсон гэж Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт өгүүлжээ. Тухайлбал, Тавантолгойн орд газрыг стратегийн тусгай орд газарт хамааруулах шийдвэрийг УИХ-аас гаргасны дараа үүнийг зөрчих замаар Ухаахудагийн тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” компанид шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсоныг дурджээ.

Шалгалтын хүрээнд цугларсан нотлох баримтад үндэслэн Авлигатай тэмцэх газар энэ сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэдий ч маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.УИХ-ын гишүүн Х.Баттулгын мэдээлэлд дурдсан бусад асуудлын талаар зохих шалгалтын бүрэн хийж чадаагүй болохоо Авлигатай тэмцэх газар албан бичигтээ мөн дурдсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.