Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Н.Учрал нар УИХ-ын гишүүнд үнэлгээ өгөх санал асуулгыг тэргүүлж байна
www.Vip76.mn цахим хуудас нь одоогийн Улсын Их Хурлын гишүүдийн өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлыг сонгогч олон нийтээр үнэлүүлэх зорилгоор РЕЙТИНГ тогтоох санал асуулгыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өөрийн цахим хуудсандаа эхлүүлээд 14 хоногийн хугацаа өнгөрөөд байна.
Ард түмний итгэлийг хүлээж, төрд төлөөлөн суугаа гишүүдийг сонгож саналаа өгсөн иргэд болон ажиглан дүн шинжилгээ хийж байгаа эксперт, судлаачид санал асуулгын эхний хугацаанд идэвхтэй оролцож дараах байдлаар үнэлсэн байна.
2019 оны 10 дугаар сарын 22-ны 09:00 цагийн байдлаар санал асуулгыг тэргүүлж байгаа 10 гишүүний танилцуулж байна.
1. Л.Оюун-Эрдэнэ /УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга/ УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 92 иргэн,33 судлаач, эксперт үнэлгээ өгч, дундаж үнэлгээгээрээ жагсаалтын эхэнд эрэмбэлэгджээ.
2. Д.Тогтохсүрэн /УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/ УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 116 иргэн, 13 судлаач, эксперт үнэлгээ өгчээ.
3. Н.Учрал /УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга/ УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 127 иргэн, 18 судлаач, эксперт үнэлгээ өгсөн байна.
4. Л.Болд /УИХ-ын гишүүн/ УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрог буюу Хан-Уул, Багахангай, Багануур дүүргээс сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 78 иргэн, 16 судлаач, эксперт үнэлгээ өгсөн байна.
5. Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга/ УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 157 иргэн, 17 судлаач, эксперт үнэлгээ өгч, дундаж үнэлгээгээрээ жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгджээ.
6. Б.Дэлгэрсайхан /УИХ-ын гишүүн/ Тэрээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 154 иргэн, 14 судлаач, эксперт үнэлгээ өгчээ.
7. Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрог буюу Дархан-Уул аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 124 иргэн, 10 судлаач, эксперт үнэлгээ өгчээ.
8. С.Чинзориг /УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд/ УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 92 иргэн, 14 судлаач, эксперт үнэлгээ өгчээ.
9. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/ УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрог буюу Ховд аймгаас сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 90 иргэн, 13 судлаач, эксперт үнэлгээ өгчээ.
10. Т.Аюурсайхан /УИХ-ын гишүүн/ Тэрээр сонгуулийн 63 йдугаар тойрог буюу Нийслэлийн Чингэлтэй дүүргээс сонгогдсон. Санал асуулга эхэлснээс хойш нийт 80 иргэн, 17 судлаач, эксперт үнэлгээ өгч, дундаж үнэлгээгээрээ жагсаалтын аравдугаарт эрэмбэлэгджээ.
Сонгогч та үнэлгээ өгөх гишүүнийхээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд хууль батлах үйл ажиллагаа болон тойрогтоо ажилласан байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Ажлын тайлантай танилцах” хэсгээс уншиж танилцах боломжтой
Та саналаа өгөхдөө www.vip76.mn - Рейтинг - санал өгөх гишүүнээ сонгон үнэлгээ өгөх - фэйсбүүк хаягаар нэвтрэх - 10/муу/ -100/сайн/ оноогоор үнэлнэ.
Хэрвээ та салбартаа олон жил ажилласан мэргэжлийн эксперт бол энэхүү санал асуулгад оролцохдоо экспертээр бүртгүүлэн саналаа өгнө. Экспертийн үнэлгээ 5 сонгогчийн саналтай дүйцэж байгаа болно.
Энэхүү санал асуулгаар төрийн түшээд ард түмний элчийн хувьд хэрхэн ажилласныг олон нийтэд танилцуулахаас гадна 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд сонгогчид хариуцлагатай хандахад дөхөм болох юм.
Мөн санал асуулгын дүн "Монгол Төрийн Түшээ" сэтгүүлд хэвлэгдэн гарах юм.