2019.11.22

Б.Бат-Эрдэнэ: Бэлчээр хамгаалах чиглэлээр явуулж буй ажлын чанарт анхаарах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Одоогийн байдлаар хамгийн хүнд юм өлийн цагаан оготно, царцаатай холбоотой асуудал байна. 40 сая га бэлчээрээ алдчихаад сууж байна. 2020 онд 5 тэрбум  төгрөгийг бэлчээр хамгаалах чиглэлээр өлийн цагаан оготно царцаатай тэмцэх чиглэлээр төсөвлөсөн. Энэ нь 2019 онд зарцуулсан хөрөнгөнөөс нэмэгдсэн байгаа. Бэлчээр хамгаалах чиглэлээр явуулж буй ажлын чанарыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай.

Ойн түймэр дээр анхаарах хэрэгтэй. Заавал цаг тулсан үед авч хэрэгжүүлэх биш урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ой шатаад байхаар Монгол орны тэнцвэрийг хадгалдаг бүсээ алдаж байна гэсэн үг. Бэлчээрийн усан хангамж дээр зөвхөн худаг түших юм уу цөв хөөрөм байгуулах юм уу? Хөдөө аж ахуй мал аж ахуй дээрээ түшиглэсэн олон орон байгаа. Манай орон ч мал аж ахуйн салбартаа анхаарах хэрэгтэй.