Ардчилсан намаас нэр дэвшигч 48-ын хэн нь хэн бэ?
2012.05.09

Ардчилсан намаас нэр дэвшигч 48-ын хэн нь хэн бэ?

Х.Баттулга ЗТБХБ-ын сайд асан, УИХ-ын гишүүн

 

Баянхонгор

Баянхонгор аймагт ЗТБХБ-ын сайд асан, УИХ-ын гишүүн X. Баттулга ногоон гэрлээр гарах нь тодорхой юм. Түүнтэй хамт «Техник импорт» ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганбат, ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх нар хайнаа хагалахаар зэхэж буй сурагтай. Эднийх хоёр мандаттай болохоор Д.Ганбат, А.Гансүх нарын нэг нь Женкотой хавсайдан АН-аас УИХ-д өрсөлдөх биз ээ. УИХ-ын гишүүн Ж.Баттулгын тухайд улстөр, бизнесийн нэр хүнд нь өдрөөс өдөрт өс ч яваа, ирээдүйн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч гэж үнэлэгдэж болохоор нэгэн. Сүүлийн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон МСS групптэй халз тулалдаж байсан ч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлахтай холбогдуулан тэдний дуулиант маргаан түр завсарлаад байна. 2004, 2008 оны сонгуульд АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Х.Баттулга гишүүн Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга юм. Монголын нэртэй бөх төдийгүй сайн бизнесмен.

 

Бөхчүүд бизнес эрхэлбэл тун овсгоотой, зах зээлийн мэдрэмжтэй байдаг нь богино хугацаанд оновчтой шийдвэр гарган ялалт байгуулдаг мэргэжлийн онцлогтой холбоотой гэж судлаачид үздэгийг нотолсон хүн бол Халтмаагийн Баттулга. Олон үг дуугараад байдаггүй хэрнээ үе үе оновчтой, жинтэй санал гаргаж, тэр нь дэмжигдэх магадлал өндөр байдаг талаар нөхөд нь үнэлдэг. Монголын анхны Олимпийн аваргыг төрүүлэхэд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгын зөв менежмент, хичээл чармайлт, дэмжлэг тусламж асар их байсныг мэргэжлийн хүрээнийхэн байтугай Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч буй учраас энэ удаа Х.Баттулга нэг номероор гарч ирэх биз ээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.