2019.11.29

Л.Элдэв-Очир: Хууль яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэдэг эргэлзээтэй байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэв-Очир

Бэлтгэл ажиллагаа техник ажиллагаанаас болоод хууль хэрэгжиж эхлэх хугацаа яг 12 сарын 31-нд хэрэгжих үү? гэдэг эргэлзээтэй байгаа. Иоджуулсан давсны тухай хуулиа хүчингүй болгоод баяжуулсан хүнсний тухай хуулиараа давсыг иоджуулаад явах байгаа.

Хуулийн хэрэгжилтийн биелэлтийг байнгын хороогоор авч үзэх нь зүйтэй хэмээх саналыг байнгын хорооны даргад болон яамны хүмүүст хэлмээр байна. Яг энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? гэдэг дээр хэлэлцээд ард иргэдээ амин дэмийн дутагдалаас хамгаалж онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.