2019.12.05

Л.Болд: Телевизүүд бүгд худалдагдсан цаанаа улс төрийн ашиг сонирхолтой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн \2019.12.05\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Өргөн нэвтрүүлгийн тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд

Энэ хууль зөв гарахад ямар ач холбогдолтой вэ гэдгийг би тодруулмаар байна. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой гэж яриад байгаа эргээд харахад үнэхээр эмгэнэлтэй дүр зураг харагдаж байгаа. Ардчилал хаана явж байгаа хараарай нэр хүнд итгэл үнэмшил.

Ардчиллын хамгийн том үзүүлэлт хүний эрх. Хүний эрх гэхэд хийгээгүй хэргийн төлөө гэм зэмгүй 2 хүнийг хориод 4 жил болж байна. Дээр нь хэвлэлийн эрх чөлөө. Телевизүүдийг хар бүгд худалдагдсан цаанаа улс төрийн эрх ашигт зориулагдсан. Өнөөдөр энэ хууль батлагдсанаар энэ өөрчлөгдөх үү?