УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Хуулийг дэмжиж байна. Ажлын хэсэг хэд хэдэн зүйл анхаармаар байна. Өргөн нэвтрүүлгийн 10 телевизийн рейтинг тогтоох нь эргэлзээтэй байна. Эхэнд байгаа нь адагт орох тохиолдол ч бий. Олж байгаа юмаа олон хуваахгүй гэсэн үзлээр хандаж болохгүй. Univision-ээр кабелийн суваг ч гарч байна өргөн суваг ч гарч байна. Харин ч өргөн нэвтрүүлгийн сувгийг үзэх хүний тоо буурсан шүү. Тиймээс хувааж авах мөнгөө та нар зодолдолгүй аваарай. Авах мөнгөө ард түмний нуруунд төлбөрийн мөнгө нэмэгдэж болохгүй. Хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр орлого нэмэгдэнэ. Үүнийг дагаад үнэ буурах ёстой. Үйлчилгээндээ үнээ шингээгээд иргэдээс авах мөнгөө нэмэх вий дээ? Контентын хуулийг оруулж ирмээр байна. зах зээлийн зарчимаар сайн контент хийвэл үзэгч үзнэ. Хэн ч үзэхгүй юм хийчээд төрөөс мөнгө авах гээд байх хэрэггүй. Сонгуулиар ёс зүйтэй, тэгш хүртээмжтэй ажиллах ёстой. 1 секундийн 10,000 төгрөг нэхээд сууж байдаг ТВ байгаа шүү. 5 минут ярихын тулд 3 сая төгрөг төлөх болдог. Хэрвээ ажлын хэсэг төслийг сайжруулаагүй байвал энэ хуулийг батлахгүй байх нь дээр. Ард түмэнд хэрэгтэй мэдээлэл гаргамаар байна. Тэрнээс биш ХЗДХ-ийн сайдын үгнээс айдаг ТВ хэрэггүй. Монголд өнөөдөр Ардчилал байгаа бол мэдээллийг үнэн зөв, тэгш хүртээмжтэй гаргах ёстой."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "Хүн төрлөхтөний соёл иргэншлийн хөгжилд хамгийн чухал үүрэг бол оюун санааны дэвшил юм. Тиймээс аливаа улс өөрийн түүх соёл, бичиг, дархлааг хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйлдвэрлэж байгаа контентээр дамжуулж үеийн үед уламжлан үлдээдэг түүхэн үүрэгтэй. Энэ утгаар үндэсний контентээ хүссэн ч эс хүссэн ч энэ хуулийг дэмжээд явах ёстой. Хамгийн том дайн бол үзэл суртлын дайн. Аль ч улс үндэстэн өөрийн ард түмэн, үндэстнийхээ түүхээ өнгөлж чадаж байна уу, тэр чинээгээр газар нутгийн том багаар биш түүх соёлын том жижигээр өрсөлддөг болсон. Тийм ч учраас чиглэлд телевизүүдийн соён гэгээрүүлэх, ялангуяа боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн контентуудыг түлхүү оруулах, хэл соёл түүхээ сурталчилах тал дээр анхаарах ёстой. 21-р зуун дижиталчилагдсан зуунд амьдарч байна. Тиймээс олон сувгийн ТВ-үүдийн өрсөлдөх чадвар технологийн дэвшил дээр суурилах хэрэгтэй байна. Шинжлэх ухаанч, судалгаад тулгуурласан мэдээ, мэдээллийг хойч үе хүсэж байна. Үүнийг нь ТВ-үүд өгч чаддаг болох ёстой."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Нийгэм бүхэлдээ зах зээлд шилжсэнээс хойш 20 гаруй жилийг дүгнэж байна. Нэг тв, нэг радио, 2-3 сонинтой байж байгаад 100 гаруй ТВ тэй болчихсон энэ үеэ дүгнэж байна. ТВ-үүдийн нэвтрүүлгийн чанар хүртээмжид үнэлэлт дүгнэлт өгч, төрөөс дэмжлэг үзүүлэх цаг болсон. Салбарт давуу ба сул тал бий. Одоо хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэх явцад сая хэлсэн олон саналуудыг ярилцах боломж гарна. Кабелийн тв, түгээлт хариуцаж байгаа компаниуд үнийг хөөрөгдөхгүй байх боломж, Рейтинг тогтоох компаниудтай ч уулзах боломж гарна байх. Юмыг эерэг талаас нь хараад телевизүүд нэгдээд, өөрсөддөө үнэлэлт дүгнэлт өгье гэж байхад нь Их хурал хэлэлцэх эсэхийг нь шийдээд явуулах нь зүйтэй юм. Цаашдаа бид соён гэгээрүүлэх ажил чухал юм. Үндэсний, хүүхдийн хөгжлийг дэмжсэн контент чухал байна гэдгийг Монгол нэвтрүүлэг энэ сувгуудаар цацагдаж байж л засагдана. Монголын, үндэсний үзэл, нүүдэлчин соёл зэргийг төр санхүүгээр ч дэмждэг байх ёстой. Телевизүүдийн дунд барьцах асуудал үүсэж байгаа. Гэхдээ бүгдээрээ юу ч үгүй байснаас хэн нэгэн эхлэх нь зөв. тэгэж байж үнэтэй болно. Өрсөлдөөн бий болно. Нэг юм эхлэх гэхээр тал талаас нь татаж унагадаг чөтгөрийн тойрогт явж болохгүй. Цаашид олон талаас нь өөрчлөх боломж байгаа учраас энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд явуулна уу? Гишүүд хүсвэл ажлын хэсэгт орж ажиллаад явах боломжтой юм."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: "Нийгмийг соён гэгээрүүлэх ажил хамгийн чухал. Миний бие "Хүүхдийг тэдгээрийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай" хуулийг санаачлаад олон хэлэлцүүлэг хийгээд явж байгаа. Аж ахуй, санхүүгийн шинжтэй хууль оруулж ирж байхаар миний хуулийг аваад ороод ирээч гэж ажлын хэсгийнхэнд хэлмээр байна. Хүүхдүүдэд зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх контент бэлтгэгдэхгүйгээс болоод гэмт хэргийн сэдэлжүүлэлт явагдаад байна. Тийм гэмт хэрэг, тийм хүчирхийлэл үйлдэгдсэн гэх мэтийг телевизээр мэдээлээд байдаг. Монголд бодит кэйс гарсан. телевизээр үзээд гэмт хэргийг үйлдсэн. Нийгмийн итгэлцүүрийг хэрхэн хангах вэ гэдэг том асуудал энд орхигдоод байгаа юм. Хуулийн төсөлд зааснаар соён гэгээрүүлэх ажил хийх юм байна. Өргөн нэвтрүүлгийн телевиз манайд 18-19 байдаг. Тоон системд шилжсэн учраас бусад олон суваг телевизийг бүгдийг нь ижилхэн үздэг. Одоо антенн босгож үздэг айл байхгүй. Тоон системээр IPTV-гээр бүх сувгийг хөдөө орон нутагт ч үзэж байна. Та нар суваг гүйлгэж байхдаа өргөн нэвтрүүлгийнх, кабелийнх гэж ялгаж үздэггүй биз дээ? Монголд одоо хамгийн их үзэж байгаа телевиз бол Dreambox. Элдэв хов жив үзэж байхаар хүүхдүүддээ хэрэгтэй контент гардагаар нь энэ сувгийг л үзэж байна. Гэтэл энэ телевиз чинь кабелийн суваг. Гэтэл өргөн нэвтрүүлгийн сувгуудийг хооронд нь рейтинг тогтоогоод контент бэлд гээд IPTV-ээс мөнгө хуваарилах гээд байгаад Dreambox хамаарахгүй шүү дээ. Өргөн нэвтрүүлгийн хэдэн телевиз нь нийлчихээд өөрсөддөө мөнгө хувааж авах гээд сууж байж болохгүй. Зах зээлийн хувьд телевизүүд цөөрөх ёстой. Гэхдээ үзэгч энэ өргөн, энэ кабелийн телевиз гэж ялгаж үздэггүй юм. Үүнийг ойлгох ёстой. Ажлын хэсгийнхэн яаж үүний ялгааг гаргах гээд байгаа юм бэ? Хамгийн их үзэлттэй 10 телевизийг жагсаагаад сан байгуулаад контент бэлд гэж мөнгө хуваарилна гээд байгаа. Та бүхэн хувийн бизнест халдаж байна. 19 өргөний телевизээсээ 9-ийг нь орхиод 10-ыг нь рейтинг гаргаад, 100 айлд судалгааны төхөөрөмж суулгаад гарсан үр дүнд нь найдах гэж байгаа юм уу? Эсвэл телевизүүдийн холбоонд байгаа удирдлагууд нь лоббигоор эхний 10-аа тогтоох гэж банйа уу? Үнэндээ бол өргөн нэвтрүүлгийн 19 телевиз дотор чинь Dreambox-ийг гүйцэх телевиз байхгүй ш дээ. Ийм аж ахуйн шинж чанартай хууль битгий оруулж ир. Миний санаачлаад явж байгаа тэр төслийг оруулж ирсэн нь дээр шүү."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: "Монгол Улс хүн амынхаа тоонд харьцуулбал дэлхийд байхгүй олон буюу 142 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ хууль гарснаар энэ олон эмх замбараагүй мэдээллийн сувгийн тоо цөөрөх үү? Контентын чанар хэрхэн сайжрах вэ? Хүүхдүүддээ үзүүлмээргүй байгаа гадаадын хүчирхийлэл, зөөлөн соёлын бодлогыг шингээсэн, хүүхдийн эмзэг тархинд хүчээр суулгаад байгаа контентууд үргэлжилэх үү? Өөрчлөгдөх үү? Хууль гарснаар одоогийн телевизүүдийн программын бодлого өөрчлөгдөх үү? Тэгэхгүй бол захиалгатай, иргэдийг буруу мэдээлэлд хөтөлсөн сурвалжлага, нэвтрүүлгүүд явж байна. Та бүхэн харж байгаа байх төрийн ордны хонгилоор бөөнөөр гүйж байгаад тэгсэн гэнэ үнэн үү? та тэгэх үү? гэж асуудаг. Тэгээд сонсож авсан зүйлээ эфирээр цацахдаа тасдаад тавьчихдаг. Бүтэн хариулт биш. Энэ арилах уу? Энэ олон сувгуудаас сонгож үзмээр байна. Түгждэг баймаар байна. Бүгдийг нь үз. Эсвэл нэгийг нь ч бүү үз гэсэн бодлого барих юм. Ийм байж болох юм уу?" УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авсны дараа саналаа хэллээ.