2019.12.18

Засгийн газрын комисс Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Сүхбаатар суманд ажиллалаа

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хууль бус олборлолттой тэмцэх зорилгоор 4 дэхь удаагаа агаарын тандалтыг хийхэд нөхөн сэргээлт хангалтгүй хэмжээнд байна гэж үнэлэгдлээ. Сэлэнгэ аймагт ажиллаж буй 120 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт тавьж байна.

УИХ-ын гишүүн БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат: Энэ шалгалтын хүрээнд хууль бус уул уурхай, алт олборлолттой хатуу тэмцэж байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 20 гаруй жил хийгдээгүй хяналт шалгалтыг тогтмол хийснээр хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжыг таслан зогсоож байна.