2019.12.18
Б.Дэлгэрсайхан: Банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүг яаж зохицуулах юм?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.12.18/ хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
Хуулинд зээлийн хүүг бууруулах талаар орсон уу? Зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Зээл авч байгаа хүн хариуцлагатай байна гэсэн заалт байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? Өндөр хүүтэй зээл авсан хүн хариуцлагатай байх бараг боломжгүй. Бүтэн жил төлж төлж очоод үзэхээр үндсэн зээл нь байрандаа байгаад зээлийн хүү нь дарагдаад байдаг.
Банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүг яаж зохицуулах юм? Шуурхай нэрээр зээлийн сүлжээг бий болгодог. Энэ дээр бүртгэл хяналт байна уу? Долларын ханш маш их өсөж байна. Долларын нөөцөө өсгөх нэрээр Монгол банк өөрөө худалдаж аваад өсгөөд байна.