Б.Баттөмөр: Төрийн зохицуулах ёстой зүйлүүд санхүүгийн зах зээл дээр их байна
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.01.03/ хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Банкны салбарын эрх зүйн шинэчлэл бол амжилттай хийгдэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны чиглэлээр 7 8 хууль орж ирэх ёстой. Нэг ч хууль орж ирээгүй байгаа. Тэр хуулиуд хэзээ орж ирэх вэ?
Банкнаас гадна банкны бус салбарын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал өнөөдөр маш их тулгамдаж байна. Том том хувьцаа эзэмшигчид жижиг хувьцаа эзэмшигчиддээ эрх олгодоггүй. Хөрөнгийн зах дээр явж байгаа хувьцааны ханш тогтворгүй хэдхэн хүн удирдаж байдаг ийм л дүр зурагтай байгаа.
Тиймээс энэ хуулийг маш чамбай олон талаас нь бодож зохицуулах хэрэгтэй. Банк гэхээс илүү санхүүгийн зохицуулах хороо сайн оролцр хэрэгтэй. Төрийн зохицуулах ёстой зүйлүүд санхүүгийн зах зээл дээр их байна.
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.05.16
2024.05.09
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан