Монгол төрийн цэгц түшээ
Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.
Өнөөдрийн онцолж буй түшээ бол Лувсангийн Энхболд.
Нэг литр усыг нэг килограмм алтаар худалдан авч мэдэх аймшигт ирээдүйтэй тулахгүйн тулд хуулиар аюулыг хазаарлаж Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бие даан санаачлан зорьж яваа нэгэн бол УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд юм. Ойрын асуудлыг шуурхай шийдэж, холын бодлогыг зөв тодорхойлон барьж, зөвхөн нутаг ус, тойргоо гэлгүй улс орноо бүхэлд нь бодож, ажил сэдэж, сэдсэнээ хэрэгжүүлж чаддаг нь Л.Энхболдын мөн чанар.
Өмнийн говиос Монгол төрийн хууль батлах дээд байгууллагад ажиллаж байгаа тэрбээр олон хууль санаачилж, олон ажлын хэсэгт орж ажиллахын зэрэгцээ сүүлийн хэдэн жилд монголчуудын санааг зовоосон луйврын хэргүүдийн эсрэг босож, өөрийн дуу хоолой, байр сууриа тод илэрхийлж буй билээ.
“УИХ-ын гишүүн гэдэг Монголын ард түмний элч, төлөөлөгч. Тиймээс ч маш өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, шударга байх ёстой. Улс орны хувь заяа шийдэлцдэг хүмүүс учраас нам гэж хэлбийгээд байлгүй, нутаг гэж зүтгээд байлгүй, томоохон асуудлуудад анхаарч, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг байх ёстой” гэж тэр үздэг. Тэгээд ч томоохон асуудлууд дээр өөрийн байр суурийг маш тодорхой илэрхийлж, эрч хүчтэй тэмцдэг нэгэн.
Хууль бусын эсрэг Тэмцэгч
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг шийдэх ажлын хэсэгт ажиллаж, “Монголын зэс ” корпорац хэд хэдэн хууль зөрчсөнийг илчиллээ. Мөн Монгол банкнаас 360 тэрбум төгрөг гарсан, ХХБ хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ямар ч барьцаагүйгээр, хуурамч гэрээ үйлдэж 210 сая ам.доллар гаргасан асуудлыг ил болгосон юм. Энэ томоохон луйврыг зохион байгуулж оролцсон, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрсөн буруутай этгээдүүдэд зохих хариуцлагыг тооцох ёстой гэдэг байр сууриа одоо ч илэрхийлсээр байгаа билээ.
Мөн Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөг алга болсон, “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаарх асуудлыг дэлгэн тавьж, Мэргэжлийн хяналтын байгууллага энэ мөрөөр ажилласан.
Түүний төрж өссөн нутаг Өмнөговь аймагт ажиллаж амьдарч буй олон мянган уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс Хувь хүний орлогын албан татварыг шатлалгүй болгож, хуучин хэвээр нь үлдээхээр хөөцөлдөн ажиллаж асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлж чадсан юм. Эдгээр нь орон нутгийн төдийгүй улс орны, нийт ард түмний эрх ашигтай шууд холбоотой учраас тэрээр өөрийн байр сууриа тууштай илэрхийлсээр ирсэн юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд олны анхаарал татсан маргаантай асуудлын нэг болох оффшорын тухай шинэ заалтуудыг оруулснаас гадна өөрийн хөрөнгийн талаар мэдүүлээгүй, оффшор бүстэй холбоотой тохиолдолд улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтанг эргүүлэн татах гэсэн заалт оруулж чадсан билээ.
Сонгогдсон тойргийн бүтээн байгуулалтад 109 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь иргэдийн өмнө тулгарч байсан суурь асуудлуудыг шийдэж чадсан юм. Энэ нь орон нутагт цаашдын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн эхний алхам болж байна. Цаашид зөвхөн сонгогдсон УИХ-ын гишүүн эсвэл, орон нутгийн засаг захиргаа, аль нэг нам, дарга, эсвэл хэсэг бүлэг хүн хөгжлийн тухай ярьж, тус тусдаа ажиллах биш иргэн бүр, хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж, зорилгоо нэгтгэн, тасралтгүй хөгждөг болгохын төлөө "Өмнөговийн хөгжил -2025" хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд иргэд, сонгогчид, ахмад, дунд залуу үе, салбар салбарынхныг уриалж, нэгтгэн ажиллахаар зорьж байна.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад гаалийн хяналтын бүсийг бүрэн зогсоох шийдвэр шийдвэр гарсны дараа тус тогтоолыг хүчингүй болгуулж 10 мянга гаруй иргэний ажил, амьдралыг шийдэж тэдний орлогыг хэвээр авч үлдсэн. Л.Энхболдын УИХ-ын гишүүнээр ажиллаж буй гурван жилийн хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас цухасхан дурдахад ийм буюу. Ийм л хөдөлмөрч, шаргуу зүтгэлтэй нэгэн Монгол төрийн жолоог атгалцаж, эх орон, унаган нутгийнхаа төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэсээр явна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа