2020.01.20
С.Эрдэнэ гишүүн УИХ-ын даргад сонгуулийн тойргийн талаар санал хүргүүллээ
УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэгдсэн чуулганаараа баталсан. Ингэхдээ 2020 оны УИХ-ын сонгуулийг 26 тойрогт томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон. Өнгөрч байгаа өдрүүдэд тойргийн ямар байдлаар хувааж, орон нутаг нийслэлийн тойргуудад мандатын тоог хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нийт хүн амын 46 хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотод 35 мандат ногдохоор байгааг онцолж байна.
"Хэрэв нэг мандаттай аймгуудад мандат нэмж олгох зорилт байгаа бол цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар шийдэх нь шударга ёсонд нийцнэ." гэж үзлээ.
Тэрээр өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүллээ.
Хүргүүлсэн санал