Будаг нь ханхалсан 40 автобус үйлчилгээнд гарлаа
2009.03.06

Будаг нь ханхалсан 40 автобус үйлчилгээнд гарлаа


Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас 400 автобус авахаар болсон. Үүний эхний 20-ыг Цагаан сарын өмнө хүлээн авч, үйлчилгээнд гаргасан бол өнөөдөр хоёр дахь ээлжийн 40 автобус үйлчилгээнд гарлаа.  Хоёрдугаар ээлжийн автобусыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өчигдөр “Автобус 1” компанид хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг оролцсон. Тэрээр “Хэдийгээр манай орон санхүү, эдийн засгийн хямралтай байгаа ч нээлтийн тээврийн салбартаа томоохон шинэчлэл хийх зорилт тавьсан. Энэ ажлыг маш шуурхай хийж байна. Засгийн газар ч хурдтай ажиллаж байгаа. Тэр дундаа дотроо ЗТБХБ-ын сайд Х.Баттулга илүү хурдтай ажиллаж, энэ автобусыг хурдан хугацаанд оруулж ирж, үйлчилгээнд гаргаж байна” хэмээгээд жолооч нарын алтан шар замыг өлзийтэй байг гэж ерөөсөн юм. Харин ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Солонгосоос 400 автобус шинээр авч байгаа нь нийтийн тээврийн 30 орчим хувийг шинэчилж байгаа юм. Ямар ч гэсэн наадмын өмнө 400 автобус бүгдээрээ ирнэ” гэв.

Өнөөдрөөс үйлчилгээнд гарч байгаа 40 автобус “Үйлдвэр-Долоон буудал-Бэлх”, “МУБИС-Чингэлтэй-Зүрх уул” “МУБИС-Нисэх” Баянхошуу-Тэнгис кино театр” гэсэн чиглэлд үйлчилнэ. Уг автобус нь 20 хүний суудалтай 70 хүний багтаамжтай юм байна. Одоо “Автобус-1” компанийн 70 гаруй автобус үйлчилгээнд гарч байгаа. Эдгээр автобусуудынхаа шаардлага хангахгүйг нь ирэх тавдугаар сарын 1-нээс үйлчилгээнээс “халах” аж.
Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Автобус-1” компанитай танилцсан. “Автобус-1” компани нь 120 автобусны граж, Спорт заал, бялдаржуулах танхим, ажилчдын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэхэд ихэд анхаарч байгаа талаараа танилцуулав.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.