Л.Оюун-Эрдэнэ: Улс төрөө вирусээс өөр юман дээр хий
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх Засгийн газрын мэдээллийг сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
Засгийн газраас УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүсмээр байна. Үнэн зөв мэдээллийг ажлын алба болон Их хурлын ажлын албанаас бодит мэдээлэл өгөх шаардлагатай байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж, хэл амаа ойлголцож байна. Бид нэгдмэл зохион байгуулалттай байж, бодит мэдээлэл өгч, худал мэдээлэл өгөхгүй байх ёстой.
Амны хаалт, өвчний тохиолдолтой холбоотой мэдээллүүд албан хүмүүс болон Их хурлын гишүүдийн амнаас гарч буй болчимгүй үгнээс болж байна. Онцгой байдлын комисс, Шадар сайд, ЭМ-ийн сайд л мэдээллээ өгөг ээ. “Муу хүн дайнд хөөрнө” гэгчээр Ж.Амарсанаа балайраад байж болохгүй. Тэр хүнийг очлоо гэхэд Хятад улс хүлээж авахгүй. Улс төржөөд байх юм улс төрөө вирусээс өөр юман дээр хийх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагад, тэр дундаа Эрүүл мэндийн дэд сайд хийж байсан хүн, шаардлагатай бол эрүүгийн хариуцлага ярих болно.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.19
2024.11.15