2020.03.06
Ё.Баатарбилэг сайдын хагас өдрийн ажил
УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн хагас өдрийн ажил гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн дуранд ийнхүү буужээ.
Сайд өглөө Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг, Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын “Шинэ Эрин” сургууль дээр явагдаж буй Теле хичээлийн бичлэгийн явцтай танилцаж, Төгсөлтийн болон элсэлтийн ерөнхий шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Дараа нь Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн бариад яам руугаа ирэв.
Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурлыг удирдаж, тус зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2020 оны төлөвлөгөөг баталлаа. Хурлын дараа Бодлогын газрын дарга нартайгаа уулзах уулзалт руу орсноор хагас өдөр өндөрлөв.