О.Баасанхүү: Төрийн юм шиг төрийн бус байгууллага Монголд хэрэг алга
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
ХЭҮК-ыг татан буулгах хэрэгтэй. Дүр эсгэсэн байгууллагууд хүний эрхийг хамгаалдаг юм байна гэсэн ойлголтыг дэлхий нийтэд өгч байна. Бодит байдалд бол эмэгтэй, эрэгтэй, залуу, хөгшин гэлтгүй улс төрийн зорилгоор аливаа мэдэгдэл, дүгнэлтийг гаргадаг.
Хүний эрх гэхээр дандаа хохироосон хүмүүсийн эрх яриад байдаг. Хохирсон хүмүүсийн эрхийг огт ярьдаггүй. Хүн алчихаад хүүхэд хүчиндчихээд эрхээ яриад явж байгаа хүмүүсийг одоо больмоор байна. УИХ-ын дарга алуурчдыг өмгөөлдгөө болиорой. Бид хохирогчийн эрхийг ярих ёстой.
Хүний эрхийн комисс гэдэг хүний эрхийг л хамгаалдаг баймаар байна. Төрийн юм шиг төрийн бус байгууллага Монголд хэрэг алга. Настай хүн төрийн ажил хийж болно. Хамгийн гол нь хийх ёстой цагтаа хийсэн цагаа хийгээд өөрөө больчих хэрэгтэй. Тэтгэвэрт гарч өгдөггүй. 30 жил үр жимс гаргаагүй байж одоо юу хийх гээд байгаа юм. Салбартаа үр жимс гаргаагүй бол нэн даруй сольдог системийг оруулж ирэх ёстой.
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18