Танай улсад ямар улс төрийн дэглэм оршин байх нь газарзүйн байрлалаас хамаардаг
2008.09.22

Танай улсад ямар улс төрийн дэглэм оршин байх нь газарзүйн байрлалаас хамаардаг

Дэлхий гэдэг тусгаар бие даасан жижиг, том улс орнуудын нийлбэр юм. Газар нутгаараа хамгийн том улс бол ОХУ бөгөөд газар нутгийнх нь хэмжээ 17 сая хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг.

Харин 1,2 тэрбум хүн амтай Хятад улс бол дэлхийн хамгийн олон хүн амтай улс. Гэтэл дэлхийн нөгөө талд хүн амаараа ч, газар нутгараа ч дэлхийд хамгийн багад тооцогдох эрхзүйн хувьд бие даасан улс бол католик сүм хийдийн төв Ватикан улс юм. Энэ улсын хүн ам нь 1 мянга гаруй, нутаг дэвсгэрийнх нь хэмжээ 1 километр хүрэхтэй үгүйтэй /манай Сүхэнбаатарын талбайгаас арай том/.

Энэ мэтчилэн улс орнууд газар нутаг, хүн амынхаа хэмжээгээр асар их ялгаатай байдаг ч эдгээр ялгаанаас нь улс төрийн үр дагавар нь дандаа нүдэнд ил биш . Том улс орнууд дандаа хүчирхэг нөлөөтэй бага буурайгаа ноёрхож байна гэж байдаггүй. Жишээ нь Куба гэхэд л 40-н жил АНУ-г тулаанд дуудсан бол Израиль Арабын ертөнцийг амжилттай сөрөн зогсож байна. Өчүүхэн Ватикан хүртэл хүч нөлөөтэй өнө удаан жил оршсоор л байна.

Улс орны хүч нөлөө нь хүн ам, газар нутгын хэмжээ гэхээсээ улс орны газарзүйн байршил нь стратегийн чухал үр дагавар авчирдаг. Жишээ нь 17-18-р зууны сүүл хүртэл Европын төвд байрладаг улсууд хөршүүдийнхээ заналхийллээс сэргийлэхийн тулд хуурай замын том армийг бий болгох хэрэгтэй байсан гэтэл ийм улсуудад ардчилсан чөлөөт төр оршин байх нь төвөгтэй. Учир нь өөрийгөө хамгаалж байгаа армиа тэжээхэд шаардагдах асар их хөрөнгө, нөөцөд хангалттай мөнгийг татан авахын тулд хатуу хяналт шаарддаг тиймээс төр хэрэгтэй байдаг байна.

АНУ гэхэд эргэн тойрондоо далайгаар хүрээлэгдсэн газар зүйн байрлал нь тэднийг гадны халдлагаас бүрэн хамгаалсан байдаг. Дэлхийн 1, 2-р дайнд АНУ оролцсон ч газар нутагт нь нэг ч тулаан болж байгаагүй. Тиймээс ч тэнд татварын дарамт, улс төрийн эрх мэдлийн төвлөрөл бага байдаг учраас ардчилал тэнд цэцэглэх боломжтой байдаг. Ази, Африк, Латин амеркийн улсуудын ихэнх нь засгийн газрынхаа хүчин доор, эсвэл хүчирхэг улсуудын колонийн хараат байдаг нь газар нутган хэмжээ, хүн амын тоондоо бус газарзүйн байрлал, байгалийн баялагтай холбоотой байдаг.

Танай улс хаанаа оршдог, ямар хөршүүдтэй, газарзүйн байрлал чинь ямар вэ гэдгээс танай улсад ямар улс төрийн дэглэм оршин байж болох вэ гэдэг нь хамаарах нь бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.