2020.04.30
Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар хаалттай мэдээлэл сонсгох боломжтой
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2020.04.30/ эхэллээ. Энэ долоо хоногийн чуулганаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
Цэцийн дүгнэлттэй холбоотой, цэцийн хоёр гишүүнтэй холбоотой асуудал хэзээ яригдах вэ. Их суудлын хуралдаан болох гээд байдаг. Улс төржилт, коронавирусын энэ цаг үед янз бүрийн шийдвэр гарчихвий гэсэн болгоомжлол байна.
Өмнө Дубайн гэрээг бид анзаарахгүй байж байх хооронд Ерөнхий сайд эрх мэдлээ хэтрүүлээд Засгийн газрын тогтоолоор гарах зүйлийг захирамж гаргаад огт хамаагүй хүмүүст эрх шилжүүлсэн үүнээс болоод хэцүү замаар явж Арбитр дээр хүртэл тулаад хүүнээс хүү бодож байгаа асуудал, Нидерландад байгаа компанитай холбоотой асуудал тогтоогдож байгаа.
Эрдэнэттэй холбоотой асуудал дээр УИХ-ын гишүүд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын зүгээс хаалттай мэдээлэл хийхэд бэлэн байгаа шүү. УИХ-ын чуулган удахгүй тарна. Энэ үеэр Цэцийн их суудлын хуралдаан болж таарна. Энэ шийдвэр эцсийн шийдвэр болох гээд байдаг. Энэ тоглоом биш болоод байна. Бодитой мэдээллийг гишүүд авч байх нь чухал. Тиймээс энэ саналыг оруулж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.