“Дэлхийн гэрч” Н.Назарбаевыг гэрчилсэн тухай
2009.02.03

“Дэлхийн гэрч” Н.Назарбаевыг гэрчилсэн тухай

1993 онд үүсгэн байгуулагдсан Вашингтон болон Лондонд төвтэй Global Witness /NGO/ буюу монголчилбол “Дэлхийн гэрч” нэртэй олон улсад  нийлээд алдартай ТББ байгууллага байдаг юм.

Тус байгууллага нь авилга, хүний эрхийн зөрчил, уул уурхай, Байгалын баялгийг олборлох салбарын ил тод байдал гээд нилээд өргөн хүрээг хамарсан асуудлаар тууштай үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн байгууллага юм.

Тус төрийн бус байгууллагаас Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг далай эрэг дээр усны хувцастай нүцгэн гүйж байхад нь түүний гэрэл зургийг нь даржээ.  Тэгээд тэрхүү дарсан гэрэл зургаа сэтгүүлд нийтлүүлж, доор нь ийн тайлбар бичжээ: “Эрхэм ерөнхийлөгч та хөрөнгө орлогын мэдүүлгээ яг энэ  зураг шигээ олон нийтэд илт тод зарлан уу” гэсэн байжээ. NGO-ийн энэхүү сануулга нь Ерөнхийлөгчийг аймшигтай эвгүй байдалд оруулжээ.

Үүний дараагаар ерөнхийлөгч Н.Назарбаев дээрх зургийг авсан Ангилийн гэрэл зурагчинг казакстаны нутаг дэвсгэрт хөл тавихыг нь хоригложээ.

Global Witness /NGO/ төрийн бус байгууллагынхан өөрийн дүрэмдээ улс төрийн хүрээний хэн нэгний элсүүлэхийг хориглогдог гэнэ. Учир байгууллагын улс төрөөс хараат бус байдлыг хадгалан үлдэх зорилготой холбоотой юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.