Хямралаас дайн дэгддэг үү, эсвэл дайнаас хямрал үүсдэг үү?
2009.03.13

Хямралаас дайн дэгддэг үү, эсвэл дайнаас хямрал үүсдэг үү?

Дэлхийн   нэгдүгээр дайнд ялагдсан Герман  болон задран унаж буй Австри-Унгарын эзэнт улс мөнгөний ханш уналтын эргүүлэгт оров.

Эхлээд хүч нь суларсан Австрийн крон үнэ цэнээ алдаж эхэллээ. Дайны өмнө нэг доллар 4,9 кронтой тэнцэж байсан бол 1922 он гэхэд энэ нь Австрийн засгийн газрын хяналтаас гарч 1:70000 харьцаатай болжээ.

Дараа нь Версалийн гэрээний дагуу Герман улс өдүүлсэн дайныхаа бүх хохирлыг төлөхөөр болсон бөгөөд Холбоотнууд Германд 132 тэрбум маркийн төлбөр тавив. Энэ нь Германыг хазайсан дээр нь түлхэн унагах нэг ёсны бодлого байсан байх. Хүнд байдлаас гарахын тулд Герман улс цаасан мөнгийг олноор нь хэвлэж эхэллээ. Дайнаас үүдсэн зардлын тооцоог бүрэн гаргаж Германд мэдэгдсэний дараа гурван сарын турш юмны үнэ өсөж 1921 он гэхэд дайны өмнөхөөс 35 дахин нэмэгдэв.1922 оны эцэс гэхэд энэ түвшин 1475 дахин өсөж удалгүй нэг их наядаас давлаа. Хоёр жил хүрэхгүй хугацаанд 20 фенниг байсан /задгай мөнгө/ Германы шуудангийн маркийг 500 тэрбум маркаар л худалдан авдаг болжээ. Мөнгө хүүлэгчид ч нэг өдрийн мөнгөний хүүг 35 хувиар бодож нэрмээс болж байлаа. Дайн дуусах үед нэг ам долларыг  дөрөв   орчим маркаар сольж байсан бол 1922 оны долдугаар сард 493 марктай тэнцэв. Харин 1923 онд Германы мөнгөн тэмдэгтийн үнэ шалдаа бууж 17792 марк нэг доллартай тэнцэх боллоо. 1923 оны 11 дүгээр сард мөнгөний ханш уналт дээд цэгтээ хүрч Германчууд нэг долларыг 4,2 их наяд маркаар худалдан авч эхлэв. Бүр нэг цент 40 тэрбум марктай тэнцэж байсан гээч.

Үйлдвэрийн ажилчид цалингаа өдөр өдөрт нь авдаг байсан ч маш нарийн хуваариар шөнө болтол ажилладгаас орой дэлгүүр хаахаас өмнө хүнсээ цуглуулж амждаггүй байв. Харин өглөө нь боодол мөнгө нь гийн ихээр хохирч буй жирийн иргэдийн талаар бүр ч ярилтгүй. Германы засгийн газар амьтайгаа үлдэхийн тулд арилжааны байгууллагад тусалж 497 тэрбум маркийн зээл гаргав. Ингэснээр мөнгөний ханш уналтыг 1923 оны 11 дүгээр сарын 20-нд доллартай харьцах үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 4,2 их наяд хүрч байхад зогсоож чаджээ. Учир нь засгийн газар мөнгөн дэвсгэрт дээрх бүх тэгийг дарж «түрээсийн» хэмээн нэрлэгдсэн шинэ марк бий болгосон байна. Газрын үнэд түшиглэсэн шинэ мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханш Дэлхийн Нэгдүгээр дайны өмнөх үеийн буюу нэг долларыг эзэнт улсын үеийн 4,2 маркаар сольж байсан үед буцаж очсон бөгөөд нэг «түрээсийн» марк нэг их наяд ханш нь унасан марктай тэнцэж байлаа. Дэлхийн хоёрдугаар дай-ны дараа Германы холбоотон Унгар улс ядууран хоосорсон, сүйдсэн эдийн засагтай орон байхаа болилоо.

Тус улсын мөнгөний нэгжийг 1925 оноос пенгё гүйцэтгэх болов. Зоосон хэлбэрээр гарсан уг нэг пенгё 640 сорьцтой 3,2 грамм мөнгө байжээ. 1926-1945 оны хооронд Унгарын Үндэсний банк нэгээс 100 пенгёгийн зоосон мөнгө гүйлгээнд гаргасан байна. Гэвч дайны дараах мөнгөний ханш уналт энэ улсыг ч тойрсонгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай өсөж хатуу чанга пенгё үнэгүйдэв. 500, 1000, 10 мянга, 100 мянга, 10 сая нэг тэрбум пенгёгийн дэвсгэрт гарав. Ард иргэдийнхээ мөнгөний тооцоог хөнгөвчлөх, тоо-гоо алдсан олон тэг дунд төөрөлдүүлэхгүйн тулд Унгарын санхүүчид мөнгөний шинэ нэгж бодож олов. Сая пенгё Жишээ нь 10000 сая пенгё нь 100 их наяд пенгё гэсэн үг. Польшид 1922 оноос эхэлж 1923 оны сүүл хүртэл үргэлжилсэн мөнгөний ханш уналтын үеэр 10 мянгаас 100 сая хүртэлх мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд гарч байжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.