
2020.05.06
С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаан данс руу нь шилжүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд хүүхэд бүрт сар тутам 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ.
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг тодруулга хийв. Тэрбээр, Улсын хэмжээнд 1 сая 190 мянган хүүхэд байгаагийн 94 хувь нь хүүхдийн мөнгө авч байна. Хүүхдийн мөнгийг 4-р сард 10 мянган төгрөгөөр нэмж, эхний 30 мянган төгрөгийг олгосон. Зөрүү мөнгийг өнөөдөртөө багтаан хүүхдийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэлээ.