2019.09.18
Төрийн ордонд Өрхийн эмч, ажилтнуудын улсын зөвлөгөөн болж байна
Өнөөдөр Төрийн ордонд Өрхийн эмч, ажилтнуудын улсын зөвлөгөөн болж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод улсад анхны 5 өрхийн эмнэлэг байгуулагдаж байсан түүхтэй.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүнд ачаанаас үүрч, өөрийн гэсэн эмнэлэггүй 40 мянган хүн амтай Мөрөн хотын иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ирсэн хамт олон юм.
Хувийн тогтолцоотой мөртлөө Улсын эмнэлгийн үүргийг гүйцэтгэж ирсэн Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, хууль эрх зүйн орчныг дахин шинэчлэх шаардлагатай байгаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төлөөлөгчидтэй уулзаж амжилт хүслээ.