УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойрогтоо ажиллаж байна
2018.10.17

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойрогтоо ажиллаж байна

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Жавхлан  10 дугаар сарын 6-8-ныг хүртэл өөрийн  сонгогдсон тойрог Дархан сумын 10-16 дугаар багт ажиллаж иргэд, сонгогчидтой уулзаж байна.

Тэрээр 10 дугаар сарын 06-ны 12:00 цагаас 15 дугаар багийн иргэдтэй уулзаж УИХ-аас баталсан хууль тогтоомж, шийдвэрийг  сурталчилж, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцууллаа.

Дархан сумын 15 дугаар баг  есөн мянга орчим хүн амтай. Монгол Улсын хэмжээнд хамгийн том баг юм. Энд улсын тѳсвийн 700 сая тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалтаар "Багийн хѳгжлийн тѳв"-ийг барьж ашиглалтад оруулахаар барилгын ажлыг эхэлжээ. Аймгийн тѳсвийн 150 сая тѳгрѳгийн хөрөнгө оруулалтаар I, II  хэсгийн 420 метр замыг хатуу хучилттай болгосноос гадна аймаг, сумын ИТХ-ын тѳлѳѳлѳгчид аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран IV, X, VII, VIII  хэсгийн шороон замыг сайжруулж засварлах ажлыг хийжээ.

Дархан сумын ОНХС-гийн 42.5 сая тѳгрѳгѳѳр IX хэсэгт далан нэвтрэх гүүр байгуулах, VI  хэсэгт гүний худаг барих , IV хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэрэг бүтээн байгуулалт, хѳрѳнгѳ оруулалтын олон ажлыг гүйцэтгэсэн аж.

Харин 2019 онд тус багийн XI дугаар хэсгээс IV  хэсгийг тойрсон тѳв замтай холбогдох хатуу хучилттай 2.084 км авто замын ажил, "Од" цогцолбор сургуулийн спорт заалны ѳргѳтгѳл, Хүслийн хотхон дахь 24 дүгээр цэцэрлэгийн ѳргѳтгѳл зэрэг  бүтээн байгуулалтын ажлыг улсын тѳсвийн хѳрѳнгѳѳр санхүүжүүлэх хѳрѳнгѳ оруулалтын тѳсѳлд саналаа хүргүүлснийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан дурдав.

Уулзалтын үеэр жороор олгодог эмийн хѳнгѳлѳлт, гэрэлтүүлэг, айл ѳрхүүдийн цахилгаан хангамж, замын ѳргѳтгѳл шинэчлэл, ажлын байр, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж гээд олон асуудлаар иргэд санал бодлоо илэрхийлж, хариулт авсан юм.

Иргэдийн асуултад УИХ-ын гишүүн Б.Жавхлан, "Азийн хѳгжлийн банкны санхүүжилтээр ирэх онд 15 дугаар багт 1000 хүүхдийн Эко сургууль барих барилгын ажлыг эхлэхээр талуудтай ажил хэргийн уулзалт хийж байгаа. Мѳн ОУХТ-Хабитат чиглэлийн 1,2км авто замын ажлыг улсын тѳсвийн хѳрѳнгѳѳр 2019 онд хийхээр тѳлѳвлѳѳд байна" гэв.

Харин гэрэлтүүлгийн хувьд энэ онд тус багийн VII, IX, X хэсгийн гол гудамжаар нийт 143 ширхэг лед гэрэл суурилуулсан бол ирэх онд мѳн Азийн хѳгжлийн банкны санхүүжилтээр IV хэсэгт 155 гэрэлтүүлэг шинээр тавихаар тендер зарласан байгаа тухай аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Д.Батбаяр, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар мэдээлэв.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ сарын 07-нд Дархан сумын X, XI, XII баг, 08-нд XIII, XIV, XVI багийн иргэдтэй уулзана..