"Харанхуй " нэртэй газар амгалан тайван болж, удалгүй "ЦАГДАА ТОЛГОЙ" гэж нэрлэгдэх болсон билээ
Эргэн санахад...
Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдох үед Гэмтлийн эмнэлгийн хойд талын гэр хороолол "Харанхуй" нэртэй хэцүү газар байлаа. "Дээрэмдүүллээ", "Шөнө явж байгаад зодуулчихлаа", "Ганцаараа явсан эмэгтэйг айлгалаа" гэх мэтчилэн гомдлууд үргэлж ирнэ.
Тэр үед гудамжны гэрэлтүүлгийн асуудлыг шийдэхэд ч хүндрэлтэй байв. Арай гэж хөөцөлдсөөр хэдэн гэрэлтэй болгохоор чулуу шидээд хагалчихна, эсвэл хулгайлаад аваад явчихна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? гэж хэсэг бодож явлаа. Харин нэг өдөр ажилдаа иртэл нэгэн цагдаагийн алба хаагчаас:
"Насаараа цагдаагийн албанд зүтгэлээ, гэр орон, газар ч үгүй. Эхнэр хүүхдийн хамт айлын өрөөө түрээслэн амьдарч байна. Шийдэж өгнө үү." гэсэн өргөдөл иржээ.
Ардын үгэнд байдгаар "Нэг сумаар хоёр туулай буудах боломж биш гэж үү...
"Цагдаагийн алба хаагчидынхаа нийгмийн асуудлыг шийдье, цагдаа байгаа газар гэмт хэрэг ч гарахаа байна" гэж тооцон гадна дотны байгууллагуудтай хамтарч нөгөө гэмт хэргийн гаралтаараа тэргүүлээд байсан хороонд газар олгон цагдаагийн албан хаагчдын бичил хотхон байгуулж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчиддаа түлхүүрийг нь гардуулж байв.
Ингээд гэмт хэргийн гаралт өндөртэй байсан "Харанхуй " нэртэй газар амгалан тайван болж, удалгүй "ЦАГДАА ТОЛГОЙ" гэж нэрлэгдэх болсон билээ.