​УОК-оос нэр дэвшигч болон иргэдэд хандаж мэдэгдэл гаргалаа
2020.06.11

​УОК-оос нэр дэвшигч болон иргэдэд хандаж мэдэгдэл гаргалаа

Улсын онцгой комиссын 23-р хуралдаанаар нэр дэвшигч болон нам, нэр дэвшигч, шадар туслах, ухуулагчдад зориулан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд

Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, цуглаан зохион байгуулах байр танхимыг ариутган цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийх

Нийтийн эзэмшлийн талбайд зохион байгуулах уулзалт, хурал цуглаанд оролцож байгаа иргэдийн хоорондын зайг 1-1.5 метрээс доошгүй байх

Биеэр хүрэлцэхгүй, гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлцэхгүй байх

Хурал цуглаанд оролцож байгаа иргэд заавал амны хаалттай байх

Хэрвээ журмаа биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийг арга хэмжээ авахыг УОК-оос анхаарууллаа. Уулзалт хурлыг зохион байгуулахаасаа өмнө иргэдэд журмаа танилцуулж байж хийхийг санууллаа.