Энэрэл хайрын тэнгэр ОДОНТОЙ ээжүүдтэй уулзлаа
2020.06.21

Энэрэл хайрын тэнгэр ОДОНТОЙ ээжүүдтэй уулзлаа

Мянган бурхантай уулзсан мэт эерэг сайхан мэдрэмжийг ээжүүдээсээ авлаа. Миний ээж ч бас долоон хүүхэд төрүүлж өсгөсөн одонтой ээж.

Амьдралын бэрхэд халширч нугаралгүй, жамын хатууд сөхөрч цөхрөөгүй амьд бурхан минь билээ.Ижий болгоныг би өөрийнхөө ижийтэй зүйрлэн санадаг. Зөвийн амьд судар, зөөлөн эерэг бүхний ариун сургаал гэж боддог.

Хүүхэд бүрд хүүхдийн 100 мянган төгрөг олгож байгаад, ЦАЛИНТАЙ ЭЭЖ хөтөлбөр хэрэгжүүлсэнд, улирал тутам төрөөс одонтой ээжүүдийн мөнгө өгдөгт, эхчүүдийн ажилласан жилийг төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор нэмэгдүүлж тооцож буйд ээжүүд маань талархаж байгаагаа илэрхийлж байна.

Ээжүүд эмэгтэйчүүдийн төлөө, эх үрсийн төлөө монгол төрийн бодлогод улам илүүг тусгаж хэрэгжүүлэх урам дэм авлаа.

Ийм олон ээжүүдийн ерөөлийн үгээр мялаалгаж, энэ олон ээжүүдийн сүүн сэтгэлээр дэмнүүлсэндээ туйлаас бэлгэшээж сууна.

Ижий бүхний сэтгэл амгалан жаргалтай байг ээ