Хэлсэн үгнээсээ болж Японы хууль зүйн сайд огцорлоо
2010.11.23

Хэлсэн үгнээсээ болж Японы хууль зүйн сайд огцорлоо

Японы хууль зүйн сайд Минору Янагида өчигдөр огцрох болсноо мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт өөрийн гэртээ болсон хувийн шинжтэй нэгэн уулзалтын үеэр  “хуульзүйн сайдын ажил их амархан. Ердөө хоёрхон өгүүлбэр цээжилсэн  байхад хангалттай. Нэгдүгээрт би энэ асуудлаар тайлбар хийхгүй, хоёрдугаарт би хууль журмын дагуу л ажиллах болно” хэмээн хошигнон хэлжээ. Түүний энэ үг сөрөг хүчнийхний чихэнд хүрснээр, хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Рейтинг нь огцом унаж байгаа Наото заны Засгийн газарт энэ нь ихээхэн хүчтэй цохилт боллоо. Учир энэ явдлаас болж Засгийн газрын өргөн бариад байсан ирэх оны Төсвийн тухай хууль Парламентаар батлуулж чадахгүй гацаанд ороод байгаа юм.

 

Хууль зүйн сайд “энэ асуудлаас болж би огцрохгүй” гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан ч төрийн ажлыг саатуулахгүйн тулд албан тушаалаасаа огцрох болсон байна. Тэрбээр өчигдөр өглөө Ерөнхий сайдтай уулзаж, огцрох асуудлаар сайтар ярилцаж, энэ шийдвэрээ гаргажээ. Огцрох болсон тухайгаа мэдэгдэх хэвлэлийн бага хурал дээр сайд Минору Янагида “ажлаа амархан гэж хошигносон нь миний буруу байсан гэхдээ би энэ үгээ хэлснийхээ төлөө биш ард түмний амьдралыг сайжруулах төсвийн тухай хуулийг батлуулахын тулд, энэ хуулийг хугацаанд нь гаргуулахыг тулд огцорч  байгаагаа онцолмоор байна” хэмээн хэлсэн байна.

 

Одоо дараагийн хууль зүйн сайд томилогдтол Засгийн газрын Ерөнхий нарын бичгийн дарга  Ёшито Сенгогу түр ажлыг нь хариуцах юм байна. Японы сөрөг хүчний нам болох Либерал Ардчилсан намын хувьд хууль зүйн сайдаас гадна Тээврийн сайдыг огцруулах төлвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр цацагдаад байна.

 

Японы Ерөнхий сайд болон Засгийн газрын  рейтинг одоогоор 60 гаруй хувьтай байгаа бөгөөд хууль зүйн сайд огцорсноор энэ рейтинг 27 орчим хувиар буурах төлөвтэй байна хэмээн шинжээчид үзэж байна. Цаашид  Засгийн газрын рейтинг 20-оос доош хувьд орох юм бол огцрох нь тодорхой болох аж.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.