Хойд солонгосын талаас санаатайгаар , урьдчилан зохион байгуулалттайгаар галласан байх магадлал ихтэй .
2010.11.24

Хойд солонгосын талаас санаатайгаар , урьдчилан зохион байгуулалттайгаар галласан байх магадлал ихтэй .

Солонгосын Батлан хамгаалах яамны сайд алдан ёсны мэдэгдэл өглөө. Хойд Солонгосын талаас өнөөдөр, өмнө Солонгостой хамгийн ойр байдаг Ёнпёнгду дах орон нутгийн газар нутгийн газар дэвсгэрт дээр цэргийн хээрийн буудлагын сургуулилалт хийхийг зогсоох удаа дараагийн шаардлагыг хүлээн авахгүй байгаад шийдвэртэй арга хэмжээ аван гал нээлээ гэсэн мэдээг өөрийн Чусон ТВ-ээр цацлаа.

Хойд Солонгосын талаас хамгийн анхны галласан гал цэргийн ангийн бааз дээр туссан ба эхнийх  ээлжийн гал 14,34-14,49 хүртэл, хоёр дах ээлжийн гал 15,10-15,41 хүртэл нийтдээ 30 минутын турш галлаж, одоогийн байдлаар хоёр цэрэг амь алдаж, 16 цэрэг шархдан, албан ёсны бус мэдээгээр энгийн 2 иргэн ор сураггүй алга болоод байгаа юм байна.

Хойд Солонгосын талаас их буугаар галлаж эхэлснээс хойш 13 минутын дараа Өмнөд Солонгосоос анхааруулах буудлага хийсний дараа, үргэлжлүүлэн их буугаар хойдууд руу 80 удаа галласан тул, хойд Солонгосын тал ч тодорхой хэмжээний хохирол амссан гэж мэдэгдлээ.

Хоёр Солонгосын дайн дуссаны дараах хамгийн том буун дуу хэмээн үзэж байгаа энэхүү үйл явдалд Хойд Солонгос 100 хувь буруутай  гэдгийг хүлээх хэрэгтэй гэдгийг зөвшөөрүүлэхийн тулд ОХУ, Хятад хоёр улс дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг Өмнөд Солонгос тус  хоёр улсаас шаардаж байгаа юм байна.

Мөн өчигдөр 18.30 минутанд Өмнөд Солонгосын Засгийн газраас хийсэн албан ёсны мэдээлэлд, хойдууд хэрвээ дахин гал нээвэл бид хариу үйлдлийг шууд үзүүлэх болно гэсэн юм.
Мөн Хойдуудын энэ хийсэн үйлдлийг санаатайгаар, урьдчилан зохион байгуулалтайгаар хийсэжн байх үндэслэл ихтэй гэж Өмнөдийг хэвлэлүүд бичиж байна.

Өмнөд Солонгос дах Монголчуудын Радио "MGL RADIO"-оос мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.