2020.07.08

Х.Баделхан: Дэд бүтцийн яамдад дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс томилогдсон нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

“Мэргэжлийн хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж байгаад баяртай байна. Дэд бүтцийн 2 яаманд дэд сайдаар ажиллаж байсан ажлаа мэддэг 2 хүнээ сайдаар томилж байгаад баяртай байна.

УУХҮ-ийн сайдаас асуухад Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах тухай МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулсан. Ажил нь эхлэхгүй байгаа шалтгаан юу вэ?

ХХААХЕ-ийн сайдаас асууя. Малчдын ганц орлого болох теехий эдийн үнэ ханш. Арьс шир үнэгүйдсэн. Ноолуурын урамшуулалт талархалтай хандаж байна. Цаашид үүн дээр онцгой анхаараарай.

Шадар сайдаас асууя. Казахстанаас ирж чадахгүй байгаа иргэдээ татах асуудал онцгой анхаарч өгөөрэй.”