2020.07.08

М.Оюунчимэг: Сайд нар хариуцлагатай ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

“УИХ, Байнгын хороодтойгоо уялдаатай ажиллаарай. Нийслэлийн иргэд өндөр сайхан барилгад орох эрэлт их байгаа ч газар дээрээ хашаандаа, хороогоороо дүүргээрээ дэд бүтцэд холбогдсон сайхан амьдрах хүсэлтэй байна. Хэсэгчилсэн инженерийн дэд бүтцэд анхаарч ажиллаарай.

Х.Нямбаатар сайд зөрчлийн хууль дээр үүсээд байгаа асуудлыг шалгаж, өөрчлөх засах шаардлага үүссэнийг анхаараарай.

Болосролын систем ихэд хоцорсон. Хүн бүр өөрчлөхийг хүсэж байна. Кэмбриджийн системийг Монголын хөрсөнд нутагшуулж, дэлхийд өрсөлдөх ирээдүйг бэлтгэх чиглэлд анхаараарай.

Эрүүл мэндийн сайдын хувьд ЧД АХБ-ны санхүүжилтээр жишиг эмнэлэг барих ажил 2020 онд эхлэх ёстой байсан. Он талдаа орсон тул энийг анхаарч ажиллаарай.

2,9 тэрбум долларын өр төлнө. Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож, урьдчилгаа төлбөргүй болгохыг нийгмээрээ хүлээж байна. Энэ болон хүүхдэд ээлтэй байх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаарай. Тоо ажил ялгаатай гэдгийг санаарай. Хариуцлагатай ажиллаарай.”