2020.07.08

Ж.Сүхбаатар: Мэргэжлийн засгийн газар бүрдэж байгаа тул шинжлэх ухаанчаар ажиллдана гэж итгэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

“ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас асууя. Зөрчлийн хуулийн асуудал олон байна. 2019 онд 2,1 сая зөрчил бүртгэгдсэн. Энэ хэрээр торгууль тавигдсан. Гол нь энэ хуулийн хэрэгжилт ямар байна вэ? Та энэ тал дээр ямар байр суурьтай ажиллах вэ? Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөтттэй холбоотойгоор маш олон хуулийн өөрчлөлт, батлуулах ажил таны нуруун дээр ирж байна. Та унтаа байж болохгүй. Үймүүлдэг байж болохгүй. Шинэчлэгч, хууль ёс, хүний эрхийг хангагч болох ёстой. Улсын мөрдөн шалгах байгууллагын асуудал ч байна.  

С.Чулуун сайдад хандан хэлэхэд МАН энэ 4 жилийн хугацаанд Соёлын яамтай болохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд хамгийн их хэл ам дагуулах хүн нь та байж магадгүй. Соёлын хулгайтай тэмцэх тал дээр соёлын хулгайтай холбоотой хүнийг томилох нь зөв үү гэх мэт асуудлыг ярьж байна. Энэ тал дээр тайлбараа өгөөрэй. Та эрдэмтэн мэргэдтэйгээ холбоотой ажиллаарай.

Энэ засгийн газар улс төрөөс ангид мэргэжлийн чиг баримжаатай Засгийн газар болж байна. Энэ утгаараа мэргэжлийн, шинжлэх ухаан ч байдлаар ажиллах нь гэж найдаж байна. Өндөр хүлээлттэй байна. Эрүүл мэнд, боловсролын салбар МАН-аас өндөр хүлээлтийг ард түмэн харж байна.”