2020.08.13
Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа БНСУ-ын Гадаад худалдааны төлөөлөгчийн газрын дарга Жон Вон Жүн-тэй уулзав
Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад худалдааны төлөөлөгчийн газар (КОТРА)-ын дарга Жон Вон Жүн-г хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Жон Вон Жү Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санал санаачилга, ялангуяа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт болон эмч мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад ашиглах програм хангамжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэхийн зэрэгцээ тус байгууллагаас Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, үнэлгээний системийг сайжруулах олон улсын бага хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.