БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллаж байна
2020.08.14

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллаж байна

Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дууслаа.

2015 оноос Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, сум дундын 11 ойн ангитай хамтран ажиллаж, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавх, чадамжийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн уг төслийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Түүнчлэн нутгийн иргэд буюу нөхөрлөлийн багийнхан төслийн хүрээнд сурч мэдсэн зүйлсээрээ үзэсгэлэн гаргаж олонд дэлгэлээ. Жимс, ногоо тариалах, үндэсний гутал, хувцасаа хийхээс эхлээд гар урлалын бүтээгдэхүүд хийж сурснаа энэ үеэр хэлж байна.
Үргэлжлүүлэн сайд Д.Сарангэрэл Хэнтий аймгийн Дадал суманд ажиллаж Онон Балжийн Дархан цаазат газар болон Тогтвортой аялал жуулчлалын төслийн хэрэгжилтийн явцтай танилцана.