“БАЯНГОЛ АГРО ПАРК”-Д МОД ТАРИХ АЖИЛ ӨРНӨСӨӨР
2020.05.11

“БАЯНГОЛ АГРО ПАРК”-Д МОД ТАРИХ АЖИЛ ӨРНӨСӨӨР

Баянгол Агро парк” 2014 оноос эхлэн БГД-ийн хоёрдугаар хороонд нийт 50 га газарт  үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Паркийн гол зорилго нь  эко сургууль байгуулж, эко сургалтад иргэдийг хамруулах, мод цэцэг тарих,  амралт зугаалгын бүсийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Олон улсын хамтын ажиллагаатай байгууллагуудынхаа төглийг бий болгох хоёр дахь шатны ажил болох мод тарих ажил өнөөдөр боллоо. Урд нь Сөүл хотын Сондун дүүргийн Ногоон хөгжлийн хэлтсийн дарга болон албаны хүмүүс хүрэлцэн ирж паркийн үйл ажиллагаатай танилцаж ямар төрлийн мод, ургамал суулгах талаар харилцан ярилцаад явсан.

Харин энэ удаад ХБНГУ-ын Берлин хотын Шёнефелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе хүрэлцэн ирж  “Баянгол Агро парк”-д эхний моднуудаа суулгах ажлаа эхлүүллээ. Мод тарих арга хэмжээнд УИХ-ын гишүүн С. Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С. Одонтуяа, Засаг даргын орлогч Г. Нарангэрэл, ИТХ-ын дарга Г. Энхболд нар оролцсон юм.  

Мөн  УИХ-ын гишүүн С. Эрдэнэ 300 хүүхдийн эко сургуулийг байгуулах төсвийг улсын төсөвт суулгаж өгснөөр 360 хүүхэд суралцах боломжтой сургууль бий болно. Тус сургууль байгуулагдсанаар  Ерөнхий боловсролын суруулийн хүүдүүдэд, экологийн мэдлэгийг онолын болон практик мэдлэгтэй хослуулан олгох зорилготой. Цаашдаа “Баянгол Агро парк” дэлхийн жишигт нийцсэн, ногоон төгөл хотхоныг бий болгохоор   зорилт тавин ажиллаж байна.