2020.08.18
Хонгконг руу нислэг үйлдэж, транзит зорчигч авна
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.
Нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна.