2020.07.17
УОК: Энэ сард дахин гурван нислэг үйлдэнэ
Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь иргэдээ татах ажил үргэлжилж байгаа.
Тэгвэл өнөөдөр /2020.07.17/ гадаад дахь иргэдээ татан авахаар энэ сард нэмэлтээр гурван нислэг үйлдэхээр болсон талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр,
Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сард 10 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байсан ч өнөөдрийн байдлаар 7 нислэг үйлдэж, 1927 иргэнээ эх орондоо татан авчирсан. Долдугаар сарын 20, 21, 27-ны өдрүүдэд нислэг хийхээр төлөвлөж, ажиллаж байна. Шинээр нэмэгдүүлж байгаа гурван нислэг нь Сөүл рүү хоёр удаа, Австрали руу нэг нислэг үйлдэж, 690 иргэнийг татан авчрахаар төлөвлөж байна.