Хөл хориог дахин сунгах санал гаргажээ
Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, зарим асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улс хоёрдугаар сарын 14-ний өдөр Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжих УОК болон Засгийн газрын тогтоол гарсан. Манай улс дөрвөн сарын хугацаанд Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөл хорионы дэглэмтэй байгаа. Хамгийн сүүлд УОК-оос Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг зургадугаар сарын 30 хүртэл сунгасан.
Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаас Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг цааш нь үргэлжлүүлж, долдугаар сарын дунд хүртэл сунгах саналыг УОК-ын гишүүд гаргажээ.
Гэхдээ уг асуудлаар эцсийн шийд гараагүй бөгөөд УОК-ын дараагийн хуралдаанаар шийдвэр гарах ажээ.