Африкийн зүүн хэсэг далай болно
Этиоп орчмын эх газрын царцаст хагарал үүсч байгаа бөгөөд хэтдээ шинэ далай бий болоход хүргэнэ гэж Британийн Саутгемптоних сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
«Энэ нь эх газрын царцас далай болох үйл явцын заримыг бид ойлгож эхэлж байгааг харуулж байна» гэж судалгаанд оролцоогүй, Бристолийн их сургуулийн эрдэмтэн Жеймс Хэммонд тэмдэглэжээ. Дэлхийн гадаргуу нь хөдөлгөөнд оршиж, мөргөлдөж, улмаар газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг геологийн үзэгдэлүүд үүсгэдэг тектоникийн том 10 гаруй хавтаснаас бүрддэг байна.
Хавтангууд нь манай гарагийн гүнээс оргилдог магмыг хөдөлгөөнд оруулж, дараа нь хөргөж, царцаах замаар далайн ёроолыг үүсгэдэг ажээ. Харин илүү «хөгшин» царцас тивийг үүсгэдэг байна.
Судалгаанаас үзвэл, Африкийн зүүн хэсэгт царцас нимгэрч эхэлсэн нь яваандаа хагарч, магма гарч, шинэ далай үүснэ. Этиопын хойд нутгийн Афар хөндий эрдэмтдийн анхаарлыг онцгой их татаж байна. Тэнд газрын царцас маш нимгэрсэн, газар нутгийн дийлэнх хэсэг нь далайн түвшнээс доош оршиж байгаа ажээ. Энэ нутагт газар хөдлөлт байнга болж, бас байнга лав урсдаг байна.
Урьд нь манай гараг дээр тийм өөрчлөлт болж байсны нотолгоо гэвэл, Хойд Америк нэг тэрбум орчим орчим жилийн өмнө Антарктидын зүүн хэсэгтэй хиллэдэг байсан ба энэ хоёр нутаг Дэлхийн эртний Родини гэдэг тивийн нэг хэсэг байсан гэж эрдэмтэд хэлсэн байна.
Зарим нэг таамгаас үзвэл, 1,1 тэрбум орчим жилийн өмнө манай гарагийн хуурай бүх газар дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт, Мировая гэдэг далайгаар хүрээлүүлсэн Родини гэдэг нэг том тивийг эзлэн оршдог байжээ. Ойролцоогоор 800 орчим сая жилийн өмнө тус тив нэлээд хэдэн хэсэгт хуваагдсан байна. Хожим нь палеозоя үед хуваагдсан газрууд эргээд нийлж, Пангея гэдэг том тивийг үүсгэжээ. Энэ тив нь дараа нь Лаврази болон Гондван гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байна. Лаврази нь Хойд Америк болон Еврази гэж хуваагдсан бол, Гондван нь Африк, Өмнөд Америк, Австрапи болон Антарктидын үндсийг тавьжээ.