“Хамтдаа тод гэрэлтье” 1000 залуусын чуулган боллоо
2019.08.28

“Хамтдаа тод гэрэлтье” 1000 залуусын чуулган боллоо

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны  санаачлагаар “Монголын залуучдын өдөр”-ийг тохиолдуулан 1000 залуусын цугларалт уулзалтыг  “ХАМТДАА ТОД ГЭРЭЛТЬЕ” нэртэйгээр 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Чуулга уулзалтаар Монгол Улсын хөгжлийг түүчээлэн авч явах залуустайгаа тэдний нийгэмд эзлэх байр суурь, баг хамт олноор яаж ажиллах арга барил сэдвийн дор ярилцаж, спортын арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулж, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй асуудлыг өөр хоорондоо хэлэлцэж, гарц шийдлийг ярилцсан байна.