Д.Тогтохсүрэн: МАА салбартаа эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна
УИХ-ын өнөөдрийн \2020.10.02\ үдээс хойших чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асуулаа.
"Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь гээд хэд хэдэн аймагт өвөлжилт хүндрэх төлөв байдал үүсчихсэн. Ер нь эдгээр аймгууд, ялангуяа Алтайн нуруу дагасан аймгуудад зун болоогүй. Тийм учраас гамшгийн зэрэглэл тогтоож, тодорхой ажил хийх хэрэгтэй байна.
Зун болоогүйтэй холбоотой МАА салбар махны экспортын асуудалд хүндрэл үүсэж байгаа. Энэ бол квотын асуудал. Цаашид квотыг болих хэрэгтэй. Ингэхгүй бол үүнийг дагасан далд бизнес явагдаж байгаа. Хамгийн чухал нь мах бэлтгэдэг ААН-үүдийн санхүүгийн эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, отор нүүдэлтэй холбоотой асуудал байна. Манай Өвөрхангай гэхэд Хэнтий, Сүхбаатар гээд зүүн аймаг руу орж оторлож байгаа. Гэтэл сая Шадар сайд Зүүн гурван аймгийн сэжигтэй аймгууд гэдгээр отор орохгүй гэж байна. Үүнийгээ эртхэн шийдэх хэрэгтэй. Ингэхийн тулд Төв, Булган аймагт оторлох асуудал үүснэ. Яг үнэндээ өнгөрсөн жил энэ аймгуудыг отор талхлагдчихсан учраас отор оруулахгүй гэж байгаа. Тиймээс оторын бүс нутагт отор авахад анхаарч өгөөч.
Гуравдугаарт, өвс тэжээлийн асуудал байна. Малчдын хувьд энэ маш хүнд болсон. МАА түүхий эдийн үнэ ямар ч үнэгүй болсонтой холбоотойгоор малчид бэлэн мөнгөгүй болсон байна.
Дөрөвт, Аймгийн төвүүдийн утааг багасгах чиглэлээр анхаараач. Тухайлбал, Манай Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхай түшиглээд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулчихсан юмаа. Тиймээс үүн дээр төрөөс анхаар дэмжиж өгөх хэрэгтэй байна.
Эцэст нь, МАА салбартаа эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ингэхгүй бол энэ байдлаар явахгүй болсон байна.