Б.Бейсен: Гадаадад эмчлүүлэх шаардлагатай үед тухайн орны эрүүл мэндийн даатгалд хамруулж болох уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд тогтоолын төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
Хүүхдийн цусны өвчний асуудал байна. Жишээ нь: Эх нялхсын цусны тасаг Герман стандартаар явдаг. Турк улс мөн адил Герман стандартаар явж байна. Гэтэл гадаадад эмчлүүлж байгаа хүмүүс яам тамгын газраас мөнгө тусламж гуйсан байдаг. Харин үүнээс гарах гаргалгаа байна. Туркийн эрүүл мэндийн даатгалын газартай Эрүүл мэндийн даатгалын яам, Нийгмийн даатгалын газар гэрээ хийвэл тэнд очоод тэдний даатгалаар мөнгө төлсөн тохиолдолд, үнэгүй эмчлүүлэх боломж байна. Гэрээ хийсэн тохиолдолд үнэгүй эмчлэгдэх зам бий. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ тал дээр гэрээ хийх боломжтой юу?
2.Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, эмийн сангийн асуудал байна. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн томилолтоор аймаг, сум, багаар явж байхад хөнгөлөлттэй эм хангах асуудал хэрэгжээгүй байна. Зарим иргэд эмээ авч чадахгүй 200-300км хол газар явдаг. Мөн сумуудад ганцхан эмийн сантай байна. Тэгэхээр эмийн сангийн тоог нэмэх үү эсвэл багуудаар тарааж асуудлыг шийдэх үү? Зарим сум дээр улсын эмийн санд ажилладаг хүн хувийн эмийн сантай. Улсын эмийн санд нь эм байхгүй эм хувийн эмийн санд байдаг. Хөнгөлөлттэй эмийн хангалтын тал дээр төрд асуудал дэвшүүлснээр төр шийдвэрлэх үү? Эрүүл мэндийн яамны боломж, төсөв хүрэлцээ ямар байдаг вэ?