2020.10.23
П.Анужин: Соён гэгээрүүлэгч, соёлын жинхэнэ өв тээгч нар төрийн бодлого дотроо орсон уу?
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн П.Анужин:
"Соёлын тухай хууль батлах нь зөв. Гэхдээ соёлын тухай хууль гэдэг нь соёлоор дамжуулж бусдыг сэрж гэгээрүүлж, хүмүүст бодол төрүүлэхийн тулд бүтээж буй бүтээл, хүн өв соёл тээгчдэд хамаарах том өргөн хууль. Энэ хуульд миний нэрлэсэн өв соёл тээгчид, уран бүтээлчид бүгд хамаарч чадаж байгаа болов уу?
Монголын урчуудын эвлэл, Монголын зохиолчдын эвлэл гэх мэт төрийн дэмжлэг байгууллагууд жинхэнэ соёлын өв тээгчид, соён гэгээрүүлэгчид ямар ч дэмжлэггүй байгаад байна. Жишээ нь уран зургийн оны шилдэг бүтээлд 300,000 төгрөгийн шагнал өгдөг. гэтэл энд ийм том бодлого орж ирсэн байдаг. Дэмжих ёстой хүмүүс бодлого дотроо орсон уу? "
Түүний асуултанд Соёлын сайд С.Чулуун хариуллаа.