УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Кино урлагийн зөвлөл гэж орж ирж байна. Янз бүрийн зөвлөл бөөн хэрүүл, улс төр болгодог. Ийм зөвлөл битгий болоосой. Энэ зөвлөлд кино хийж үзсэн туршлагатай, ямар нэгэн бүлэглэлд ороогүй хүмүүсийг оруулах талаар журмаа яаж оруулж ирэх вэ? Миний хүсэж байгаа зүйл бол хувь, хувьсгалаа ялгадаг хүмүүсийг оруулаасай гэж харж байна. Түүний асуултад Соёлын сайд Ч.Номин хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Бид хуучин үзэл сурталын үед хэрэглэж байсан ном, зохиолыг хэвээр нь хэрэглэж байна. Үүний талаар хуульд зохицуулалт орсон уу? Соёлын өвийг тээгч нарыг төрлөөр нь ангилж, энэ хүмүүст хүлээлгэсэн үүрэг хариуцлага байна уу? Их хурлын дарга Япон шиг хөгжье гэж байгаа. Гэтэл Японы сумочид, тамирчид улсынхаа өв соёлыг авч явах үүрэгтэй, хэрвээ зөрчвөл хариуцлага хүлээдэг. Нөгөө талаар сүм хийдийн үнэт зүйлийг хэрхэн хамгаалах талаар хуульд зохицуулалт орсон уу? Бүх сүм хийдүүд Соёлын яамны харьяанд байгаа, сүм хийдийн үнэт зүйлийг шүтээн гэдэг талаас нь харж зохицуулсан уу? Түүний асуултад Соёлын сайд болон бусад албаны хүмүүс хариуллаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: "Сум орон нутагт соёлын төв, музей, номын сантай байдаг. Цаашид энэ хуулль батлагдсанаар дээрх газруудын санхүүжилт хэрхэн шийдэгдэх вэ? Уул уурхайн олборлолт хийж байгаа аймгуудад маш их соёлын өв эвдэгддэг. Үүн дээр хяналт тавьж байгаа байцаагч нар байгаа юу? МХГ гэж бий. Түүнд Боловсрол, соёл хариуцсан улсын байцаагч байдаг. Үүнийг салгаад соёлын өв хамгаалах байцаагч байлгаж болох уу? Цаашид хөдөөгийн соёлын асуудлыг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Ямар бодлого бий вэ? Хөдөөгийн Соёлын төвд боловсон хүчний нөөц алга. Кино үзүүлээд, музейгээ хамгаалж байх хүн алга. Үүн дээр ямар бодлого баримтлах вэ?" Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариуллаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Хуульд байгаа орон нутаг дахь соёлын байгууллагуудыг хариуцсан газар, хэлтсийн асуудал тусч байгаа. Хуулийн төсөлд аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд соёлын газар ажиллана гэсэн. Засгийн газар дээр аймаг орон нутаг дахь соёлын асуудлаа хариуцсан ямар бүтэц байгуулагдахаар асуудал яригдаж байна. Шийдвэр гарсан уу? Соёлын яамтай болсон. Орон нутагт байгаа соёлын төв, клуб, музей, театр, номын сан зэрэг олон бүтэц бий. Эдгээрийг хариуцсан бүтэц яаж байгуулахаар ажиллаж байна вэ? Хуульд газар байгуулна гэж оруулсан байна. Хуулийг хэрэгжүүлэх гол анхан шатны нэгж бол хамгийн чухал. Үүн дээр Соёлын мэргэжлийн төрийн захирогааны албан хаагчдын нөөц, хүрэлцээ ямар байна вэ? боловсон хүчний судалгаа байна уу? Учир нь маш их хүлээлтайгээр энэ хууль гарч байна. Монгол Улсын Засгийн газраас 2025 он хүртэл үндсэн чиглэлд соёлын салбарт олон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний дийлэнх нь ард иргэдийн дунд соён гэгээрүүлэх, үйлчилгээ, бүтээлч үйлдвэрлэл бий. Үүнийг гардан зохион байгуулах нь соёлын агентлаг байх юм. Энэ нь ямар байдлаар байгуулахаар яригдаж байна вэ? Ялангуяа байр сав, боловсон хүчний нөөц, цалин хөлсний асуудал шийдэгдэж байгаа юу?" Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариуллаа. Хариулт авсаныхаа дараа тэрээр нэмж дараах байр сууирйг илэрхийллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Соёлын яам хэдэн салбартай ажиллаж байна, хөдөө орон нутагтайгаа ямар уялдаатай ажиллаж байна вэ? Хууль гарснаар бүтцэд өөрчлөлт орох уу? Соёлыг түгээхэд бусад хуулиудтай уялдаатай хуулийн заалт орж ирсэн үү? Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариуллаа.