2020.10.27
“Хандлага, түүний үнэ цэн” сэдвээр хот дүүрэг, орон нутагт лекц уншиж, уулзалт хийжээ
Даян дэлхийн “Нэр төр”-өө эрхэмлэх өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн П.Анужин бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн хүсэлтээр “Хандлага, түүний үнэ цэн” сэдвээр хот дүүрэг, орон нутагт лекц уншиж, уулзалтууд хийлээ. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөл, аймаг сумын төлөөлөлтэй уулзсан байна.
Уулзалтуудын үеэр эмэгтэйчүүд гэр бүл дэх хүчирхийлэл, эмэгтэй хүний үнэ цэн, үнэлэмж, эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих талаар санаа бодлоо илүүтэй илэрхийлж байлаа.
...Эрчүүдтэй тэмцэж, үнэ цэнээ тодорхойлуулж, тэднээр хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээхээс илүү бид дор бүрнээ өөрсдийн хандлагаа өөрчлөхөд маш их зүйл өөр болно. Хэн нэгэн эмэгтэйг сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилж, өшигчин гутаахад эмэгтэйчүүд бид хуруу, хошуугаа нэмэхгүй дутахад маш их зүйл өөр болно. Бүсгүй хүнийг дайрч далайсан гүжир гүтгэлэгийн дор бүсгүйчүүд л илүүтэй бичиж, идэвхийлэн оролцдогийг та бид бүгд харж байна. Өөртөө чухам эмзэг, өрөөлд бахим хатуу бүсгүйчүүд олширчээ! Гэрэл гэгээтэй гэхээсээ шар, хар мэдээ бэлдэж, түгээн бадрааж буй улсын хэдэн хувь нь эмэгтэйчүүд байгаа бол?...
Бидний үнэ цэн, эв эе, дэмжлэг тус эрчүүдийн тархи, эмэгтэйчүүд жендэрийн эрхийн тунхагт бус бүсгүйчүүд бидний хүнлэг, эгэл Хандлагад буйг энэхүү лекцээрээ хэлж сануулахыг хүсэн гэж П.Анужин гишүүн онцоллоо. Түүний лекцийг сонсож, оролцсон эмэгтэйчүүд их урам авч, үнэ цэнээ илүү мэдэрч, түүнийгээ хамгаалан, итгэл үнэмшилтэй байхыг ойлгож, хэрэгжүүлэх их эрч хүч авсан гэлцэж байсан юм.