Хамгийн их дуулиан тавьсан шүүх хурлууд
2011.06.08

Хамгийн их дуулиан тавьсан шүүх хурлууд

50 жилийн өмнө Германы офицер Адольф Эйхманы хэргийг шуүх хурал болжээ. Өдгөө Барууны хэвлэлүүд түүнийг "еврейчүүдийг үй олноор нь хомроголон устгах явдлыг санаачлагч" гэж нэрлэх болсон юм. Нгорнбергийн олон улсын цэргийн шүүх хурал дууссанаас 15 жилийн дараа эхэлсэн ут шүүх хурал хүн төрөлхтөнд Гуравдугаар Рейхийн үйлдсэн аймшигт хэргүүдийг эргэн санахад хүргэсэн билээ. Ингээд өнгөрсөн жилүүдэд дэлхийг шуугиулж байсан томоохон шүүх хурлуудын тухай сонирхуулья.

Эйхманыг шүүх хурал

1960 онд Иссел Харелын удирдсан Моссадын /Израилийн улс төрийн тагнуулын газар/ тагнуулчид еврейчүүдийг үй олноор нь хомроголон устгах явдлыг өдөөн дэвэргэгчдийн нэг болох сөрөг тагнуулын албаны офицер байсан Адольф Эйхманыг Аргентин РУУ зугтан гарсан үеэс нь мөрдөж байжээ. Жилийн дараа хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдсан Энхманыг шүүх хурал дээр хэдэн зуун сэтгүүлч цугларсан байна. "Би ердөө аварга том механизмын зовхон нэг л эрэг шураг нь байсан бөгөөд дээрээс өгсөн тушаалыг л гүйцэтгэж байсан" гэж Эйхман өөрийгөө өмгөөлөн мэдэгдэж байжээ.


Эйхманыг шүүх хурлыг зандалчны гэхээсээ илүү банкны ажилтны шүүх хурал гэж хэлж болохоор байв. 'Тэрбээр шүүхийн өмнө зогсч байхдаа цэрэг хүнийг бус харин жирийн нэгэн иргэнийг санагдуулж байлаа" гэж Тайм сэтгүүл шүүх хурлын талаар тодорхойлон бичжээ. 1961 оны арванхоёрдугаар сарын 15-эд түүнд цаазаар авах ял оноож, 1962 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 1-нд шилжих шөнө Израилийн Рамле хотын шоронд дүүжлэн хороосон байна.

Нюрыбергийн шүүх хурал

Европ тивийг нөмрөн он удаан жил үргэлжлэхдээ зургаан сая гаруй еврей хүний амийг авч одсон дайны дараа нацистуудын зэрлэг балмад хэргүүд ээлж дараалан илэрч байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан холбоотнууд цэргийн гэмт хэрэгт буруутгагдсан нацист Германы удирдагчдыг шүүх цэргийн шүүхийг Нюрнберг хотод байгуулжээ.Тэдгээрээс хамгийн том тушаалтан нь Германы нацист намын хоёр дахь хүн болох Герман Геринг байсан юм. Цэргийн гэмт хэрэгт буруутгагдсан нацистуудын зарим нь цаазаар авах ял авч, зарим нь цагаатгагдаж, заримд нь хорих ял оноож байсан бол зарим нэг нь амиа хорлож байжээ. Ямартаа ч гэсэн энэ шүүх хурал нь олон улсын шүүхэд цэргийн гэмт хэрэгт бүхэл бүтэн улс төдийгүй хувь хун буруутгагдаж болдгийг харуулсан анхны жишээ болсон юм.

Испанийн залхаан цээрлүүлэх шүүх

Пиренейн хойгт арабчууд ирж суурьшсан он жилүүдэд өдий төдий шашин соёл зэрэгцэн оршиж байсан боловч Испанийн хаант засаг төрийн эрхэнд байр сууриа бэхжүүлж, Реконкистуудын үе эхэлснээр тэр сайхан цаг дуусгавар болжээ.

1483 онд Испанид католик шашныг шүтэх явдлыг сэргээх зорилгоор Залхаан дээрлүүлэхдээд зөвлөл буюу "Suprema"-r байгуулсан байна. Уг шүүх нь шүтлэг, итгэл үнэмшлээсээ татгалзсан еврей, мусульман, христос шашинтнуудыг цээрлүүлж байв. Гэхдээ ямар ч өмгөөлөгчгүйгээр шүүж байсан бөгөөд буруу номтон хэмээгдсэн хүмүүсийг тамлан зовоож, хэдэн мянган хүнд даазаар авах ял оноож байжээ. Залхаан цээрлүүлэх шүүх нь улмаар АНУ-д дэлгэрч, дөнгөж XIX зуунд л үгүй болсон байна. п

Дрейфусын хэрэг

Дрейфусын хэрэг нь зөвхөн шүүх хурал төдийгүй Европ даяар болон АНУ-ыг хамарсан дуулиан шуугиан байсан юм. 1894 онд Францын армийн ахмад 35 настай Альфред Дрейфусыг цэргийн нууцыг Германд худалдаж задруулсан хэрэгт буруутгажээ.


Дрейфус буруугүй болохоо нотолсноос гадна түүний буруутай болохыг нотлох хангалттай баримт байгаагүй байсан боловч хээрийн цэргийн шүүх Дрейфусыг урвагч хэмээн буруутгаж, Чөтгөрийн аралд бүх насаар нь хорих ял оноожээ. Хэдийгээр хожим нь оор хүн буруутай болохыг нотолсон баримт гарч ирсэн боловч Дрейфус дараагийн шуух хурал хүртэл арал дээр таван жил хоригдсон байна.

Харин энэ үеэр Франц улс Дрейфусыг дэмжигч, Дрейфусыг эсэргүүцэгч гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байв. Эхний бүлэг хүмүүсийн дотор зохиолч Эмиль Зоя байжээ. Тэрбээр 1898 онд Дрейфусыг ил тодоор хамгаалж, "Гэм буруугүй хүнийг санаатайгаар шийтгэсэн шүүхчид, улс төрчид, цэргийнхэн болон түшмэдийг би буруутгаж байна" гэсэн утгатай захидлыг Ерөнхийлөгчид илгээсэн байна.

Гэвч тэрбээр шүүхэд татагдаж, хүн гүтгэсэн хэргээр ял сонсжээ.1899 онд болсон шүүх хурлын үеэр Дрейфусыг буруутай болохыг дахин нотолсон байна. Гэхдээ түүнд оноосон бүх насаар нь хорих ялыг 10 жил болгон өөрчилжээ . Шүух хурал болсноос 10 хоногийн дараа Францын Ерөнхийлөгч Дрейфуст өршөөл үзүүлсэн бөгөөд харин Батлан хамгаалахын сайд хэргийг хаасан тухай мэдэгдсэн байна. 1896 онд ахмадыг бүрэн цагаатган, цолыг нь сэргээж, Хүндэт легионы одонгоор шагнажээ. Гэхдээ Францын армийн төлөөлөгчид Дрейфусыг буруугүй болохыг дөнгөж 1995 онд олон нийтэд мэдэгдсэн байна.

Иисүсийг шүүсэн нь

Энэ шүүх хурал нь хэрэг шүүн тасалсан бүхий л түүхэнд хамгийн чухал нь байсан гэж хэлж болох ч харамслтай нь бид Библийн сударт бичсэнээс өөр зүйлийг мэдэхгүй. МЭӨ 63 онд еврейчүуд ромчуудад бууж өгсөн бөгөөд түүнээс хойшхи арван жилд ромчуудын дарлалд зовж зүдэрч байв. МЭ 6 онд болсон еврейчүүдийн бослого дарагдаж еврейн ард түмний боолчлолд нэрвэгджээ. Дэлхий дээр Бурхан залран ирнэ хэмээн зөгнөн ярьдаг байсан, еврейчүүдийн шинэ удирдагч болох Иоанн хэмээх загалмайтан гарч ирэх хүртэл энэ байдал үргэлжилсээр байв.

Израилийг захирч байсан Галилеи Ирод Иоанныг цаазаар авахыг тушаасан боловч ард түмэн Иисүсийн тухай хэдийнэ мэдсэн байсан учраас түүнийг дагаж байжээ. Еврейчүүд болон ромчуудын харьцаа улам хурцадсаар байлаа. Иисүс худалдаачныг христийн сүмээс хөөснөөс гадна Иерусалим дахь Иродын сүмд орж ирээд ширээг нь унагажээ. Үүний учир Иисүсийг баривчилсан байна. Улмаар түүнийг шүүхийг Понтия Пилатад даалгасан байна.

Харин Ромын албан ёсны эрх баригчид шинэ удирдагчийг цаазаар авах нь дахин бослого гарахад хүргэж магадгүй хэмээн болгоомжилж байсан учраас Иисүсийг өршөөх санал тавьжээ. Хэлэлцээ бүтэлгүйтэж, хотын оршин суугчид дээрэмчин Варавваг суллахаар шийдсэн байна. Харин цааш юу болсныг хүн болгон тодорхой мэдэх билээ.

ӨАБНУ-ын цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгах комисс

Уг комиссыг арван жил үргэлжилсэн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэмийн үед Өмнөд Африкт чухам юу болж байсныг үнэн мөнөөр нь тогтоох зорилгоор байгуулжээ. Гэхдээ шүүх хурал Нюрнбергийн цэргийн шүүх хурлаас эрс өөр байсан бөгөөд түүний гол зорилго нь буруутанг шийтгэх бус харин эвлэрлийн замыг хайхад оршиж байв.

Шүүх хурлыг анх удаа Өмнөд Африкийн хар арьст хамба лам Десмонд Туту даргалан явуулжээ. Тэрбээр 1984 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан юм. Харин Комиссыг шүүмжлэгчид, буруутнуудыг өршөөж, шударга үнэнийг сэргээх ажлаа хийсэнгүй хэмээн шүүмжилж байв. Гэхдээ шүүх ажиллагааны энэ загвар дэлхий даяар түгээмэл болсон бөгөөд арав гаруй улсад ийм комисс байгуулагджээ.

Сармагчны шүүх хурал

1925 оны долдугаар сард 24 настай, дунд сургуулийн багш Жон Скоупсыг шүүх хурал эхэлжээ. Түүнийг Дарвины онолын эсрэг "Батлерын актыг" зөрчсөн хэрэгт буруутгасан байна. Учир нь, АНУ-ын Теннеси муж улсад Дарвины хувьслын тухай онолыг заах нь хориотой байжээ. Скоупсыг шилдэг өмгөөлөгч Кларенс Дарроу ахлагчтай хуульчдын баг өмгөөлж байсан бол яллагч нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван ч удаа өрсөлдөж байсан хуульч, улс төрч Уильям Женнингс Брайан байв. Тэрбээр бас «Батлерын акт» болон хувьслын онолыг эсрэг бусад хуулийн үзэл санааг баримтлагчдын нэг байжээ.

Шүүх хурал удаан үргэлжлээгүй байна. Скоупсын буруутай болохыг маш хурдан тогтоожээ. Гэхдээ энэ шүүх хурлыг бүхий түүхэнд болон энэ жагсаалтад байгаа шүүх хурлуудаас хамгийн зөөлөн ял оноосон хурал гэж хэлж болно. Багшид ердөө 100 долларын торгууль ногдуулсан ч өмгөөлөгчид нь давж заалдснаар ялыг хэрэгсэхгүй болгожээ. Харин «Батлерын акт» 1967 онд хүчингүй болгосон байна.

Мартин Лютерийг шүүсэн нь

Энэ шүүх хурлыг орчин үеийн ертөнц үүсэн бий болох эхлэл гэж нэрлэдэг байна. 1520 оны долдугаар сарын 15-нд Ромын Пап аравдугаар Лев Гсрманы лам Лютерыг хэрвээ өөрийн зохиол бүтээлүүдэд дэх эргэлзээ маргаантай байгаа 41 зүйлийг хасахгүй бол сүмээс хөөнө гэж анхааруулжээ. Харин Лютер хүлцэнгүй байхын оронд католик шашинтнуудын сүмийг тэр ч бүү хэл Папыг өөрийг нь шүүмжилсээр байв. Лютерын шүүмжлэлүүд нь гарцаагүй баримтаар нотлогдсон байжээ.

1521 оны нэгдүгээр сарын 3-нд түүнийг христос шашны хамгийн хатуу цээрлэлээр шийтгэсэн байна. Мон оны дөрөвдүгээр сард Лютерт сүүлчийн боломж олгохоор шийдэж, өөрийн итгэл үнэмшлээс татгалзахыг шаарджээ. Гэвч тэрбээр буруугаа хүлээхээс татгалзсан учраас түүнийг шийтгэхийн тулд хааны мэдэлд өгөхөөр болсон байна. Харин Лютер Вартбург Фридрихийн сүмд нуугдаж амжсан учраас шийтгэлээс мултарч чаджээ.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.