2020.12.03
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Зүрхний шивнээ" подкастад оролцлоо
Өнөөдөр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр" билээ. Энэ жил уг өдрийг 28 дахь удаагаа тэмдэглэж байгаа бөгөөд НҮБ-ын зүгээс цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог онцгойлон анхаарч, хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй байх уриалгыг гаргаад байна.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэсээс зохион байгуулж буй "Зүрхний шивнээ" подкастад оролцож, УИХ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар хийж буй ажлуудыг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.