"Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан нийтийн тээврийн жолоочтой хавьтал болсон автобус тээврийн ажилчдыг ажилд нь гаргаагүй"
Нийтийн тээврийн автобусны жолоочийг коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан тухай мэдээлэл өчигдөр орой олон нийтийн сүлжээнд тархсан.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодруулахад "Жолоочийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан нь үнэн. Одоо PCR шинжилгээний хариуг хүлээж байна. Тухайн жолооч нь батлагдсан тохиодлын хавьтал юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал, жолоочтой хавьтал болсон автобус тээврийн ажилчдыг ажилд нь гаргахгүй байх, хавьтлуудыг илрүүлэх зэрэг арга хэмжээг авч байна" гэв.
Холбоотой мэдээ
2024.05.01
2024.04.29
2024.04.29