П.Анужин: Хүнсний тусламж байгаа олохгүй байгааг нягтлах хэрэгтэй
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн П.Анужин:
Ажлын хэсгээс оруулж ирсэн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ бид маш их цаг алдаж байна. Бид урт хугацааны асуулт, хариулт хийж мэтгэлцэх цаг биш. Бид оновчтой шийдвэрүүдийг гаргахын төлөө ухаанаа уралдуулах цаг юм. Иргэдийн уур бухимдал нэлээн ширүүсэж байгаа гэдгийг бид мэдэж байгаа. УОК бол маш сайн ажиллаж байна. Өнгөрсөн 21 хоногт зөвхөн тусгаарласан хүмүүсээс вирус илрээд байна гэдэг бол 21 хоног тусгаарласны үр дүн шүү гэдгийг сануулж байх хэрэгтэй.
Мэдээж ард иргэдийн амьдрал тэр тусмаа амжиргааны баталгаат түвшин дундаас доогуур орлоготой, хүнсний талон авдаг, нүүрс түлээ авдаг айлууд маш их хүндэрч байна. Иргэдээс маш их гомдол, бухимдал, санал ирж байна. Хүмүүс тулж байгаа асуудлуудаа Засгийн газарт хандахаас илүү өөрсдийнхөө итгэл өгч сонгосон гишүүддээ их ханддаг. Энэ зарчим зөв. Хүнсний талон түгээх, түлшинд хямдрал олгож түгээх ажлууд хийж байна. Гэтэл хүнсний талон нь яг зорилтот иргэддээ хүрэхгүй байна. Тусламж дэмжлэг чинь байгаа олохгүй байна гэдэг шүүмжийг шалгах хэрэгтэй. УИХ-ын гишүүд нь өөрсдөө ч болов газар дээр нь очиж үзмээр байгаа юм. УИХ-ын гишүүдийн ажиллах цар хүрээг нэмж өгөөч гэж хүсэж байна.